Танд хэрэгтэй

Сэрэмжлүүлэг: Салют, галт сум хэрэглэхээс татгалзаарай

Нийслэлийн засаг даргын орлогч О.Номинчимэг дараах сэрэмжлүүлэг мэдээллийг нүүр номоороо түгээв.

"Иргэд он солигдох мөчийг найз нөхөд, албан байгууллага, гэр бүлээрээ угтаж, тэмдэглэхдээ чанарын шаардлага хангаагүй, гар дээрээс худалдан борлуулдаг салют, галт сум, бусад тэсрэх үйлчилгээтэй хэрэгслүүдийг ихээр хэрэглэдэг.

Пиротехникийн хэрэгслийн буруу хэрэглээнээс үүдэлтэй иргэд бэртэж гэмтдэг тохиолдол гарч байсныг энэ жил ч бид мартаж болохгүй. Иймд баталгаагүй бүтээгдэхүүн худалдан борлуулахгүй байхыг худалдаа эрхлэгч, бизнесийн байгууллагуудаас хүсье.

Иргэн та болзошгүй эрсдлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд зах, дэлгүүрийн лангуун дээр зөвшөөрөлгүй зарагддаг чанар, аюулгүйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдан авч ашиглахгүй байхыг анхааруулъя" гэжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
12 сар 23, 2023 19:16

Импортлохыг нь хориглох эсвэл чанарын стандарт тогтоох хэрэгтэй. Оруулж ирдэг газрууд ашигл�##�тын зааврыг хамт худ�##�дах ёстой байх. Ер нь тэсэрч дэлбэрдэг зүйлс хэрэггүйдээ дандаа өсвөр насныхан сонирхдог тэд болгоомж муутай учир их гэмтдэг.

Back to top button