Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины Крымын хойгт байрласан ОХУ-ын армийн хөлөг онгоцонд цохилт өгчээ

Украины Зэвсэгт хүчин Крымын хойгт байрласан ОХУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцонд пуужингаар цохилт өгсөн гэж мэдэгджээ. Мөн армийн хөлөг нь халдлагад өртсөн гэдгийг Москвагаас хүлээн зөвшөөрсөн байна.

Халдлагын талаар Интерфакс агентлаг ОХУ-ын Батлан хамгаалах яамыг иш татан мэдээлэхдээ Украин агаараас харвах пуужин ашиглан Крымын Феодосия боомт дахь Новочеркасск онгоцонд гэмтэл учруулсан гэжээ.

Новочеркасск нь цэргийн хүнд механизм тээвэрлэх зориулалттай аварга хөлөг онгоц юм. ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу халдлагын талаар Ерөнхийлөгч Владимир Путинд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн гэж Кремль  мэдэгдсэн байна.

Украины Агаарын хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Ихнат тус хөлгийг засварлан, дахин ашиглалтад оруулахад хэцүү байх болно гэж бодож буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Radio Free Europe”-д хэлэхдээ “Дэлбэрэлт хэр хүчтэй байсныг, яаж дэлбэрснийг харж болно. Тэгж дэлбэрсний дараа онгоц гайгүй өнгөрөх маш хэцүү” гэж хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-27 10:56

Хөе оросуудаа наад муу украйнаа цааш харуулж чадахгүй байсан юм бол юу гэж дайн эхлүүлсэн юм бэ. Наад украйныхаа гол цэг дээр цөмийн бөмбөгөө хаяаад дайнаа дуусгаачээ.

Холбоотой мэдээ

Back to top button