ЭДИЙН ЗАСАГ

Ц.Цэрэнпунцаг: Мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж инфляц нэг оронтой тоо руу шилжсэн

2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтын талаар УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцууллаа. 

Тэрбээр дараах таван үзүүлэлтийг онцлов.

  • 2023 оны эхний гурван улирлын дараах байдлаар улсын эдийн засаг 6.9 хувийн өсөлттэй гарсан
  • Валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш тогтворжсон
  • Өнөөдрийн байдлаар инфляц 8.6 хувьтай байна
  • Инфляц нэг оронтой тоо руу орж ирсэн
  • Мах махан бүтээгдэхүүний үнэ буурсан зэргийг мэдээлэлдээ онцлон дурдлаа

Мөн "Мөнгөний хатуу бодлогын нэг сөрөг үр дагавар нь бизнесийн салбарын зээл гаралт бага гэсэн гомдол гарсан. Мөнгөний хатуу бодлого цааш хадгалах шаардлагатай байгаа.

Зургаа дээр хасах нэмэх хоёр нөхцөлийн зорилтот түвшинд хүрсний дараа мөнгөний бодлого зөөлөрнө. Энэ хугацаанд бизнесийн зээлийн олголтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Үүнд Монголбанкнаас хэрэглээний өсөлтийг хэт хурдцыг хязгаарлах, бизнесийн зээлийн эх үүсвэрийг бий болгохоор ажиллана. 

Энэ жил нийт нутгаар зудын эрсдэлтэй байгаа учраас энэ хаврын улиралд мах махан бүтээгдэхүүний нийлүүлэлтээс хамаарч үнэ нь нэмэгдэх эрсдэлтэй байна. Тиймээс мах бэлтгэгч болон өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Хүнс үйлдвэрлэгчдийг дэмжихээр 125 тэрбум төгрөгийн хэмжээтэй хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох бодлого хэрэгжүүлнэ" гэлээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зам
Зам

Ард түмнээ тэнэг гэж бодсон юм байхдаа. Элдэв сан, нүүрсний хулгай зэрэг нь иргэдийн хяналтад ороод идэж уух нь багасаад ирхээр эдийн засаг нь эерэг болох нь ойлгомжтой шүү дээ. Уг нь монголчууд бид ийм байдалтай биш энэ их байгалийн баялагаараа арабын шехүүд шиг амьдрах ёстой юм. Нам гэсэн энэ хэсэг бүлэг нөхдийн тоглолтонд татагдан оролцож өнөөдөр ядуу арчаагүй амьдарч байна. Тэмцэх хэрэгтэй.

Зочид
Зочид

ЭНЭ НЭГ ЯВДАГ ЖОРЛОН ОДОО ЮУ МЭДДЭГ ГЭЖ ХУДЛАА ЯРИАД БАЙНА Э ХӨГИЙН ГАР

Зочин
Зочин

Хуцалгүй алга бол гүлэгээ

Зочин
Зочин

За жоохон голтой шаана шүү юун инфляц буурсан хэн тэгээд бгн стадисткийн мэдээ шаал худ шдэ цалин нь өндөр орлого нэмэгдсэн ч гэх шиг үлээгээд байлдаа

Зочин
Зочин

Гүй ээ мөн сүрхий ярьж байна шүү хаха....

asj
asj

zailaa

Холбоотой мэдээ

Back to top button