Дэлхийн алдартнуудтай хамтарч ажиллах Монголын 100 инфлүүнсэрийг шалгаруулна

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн "MonGolia" төслийн хүрээнд урлаг соёл, аялал жуулчлалын салбарын 100 инфлүүнсэрийг шалгаруулахаар бүртгэж эхэллээ.
Сонгогдсон 100 инфлүүнсэр нь 2024 онд Монголд ирэх гадаадын жуулчидтай хамтран ажиллах юм байна.

Монгол Улс дэлхийд Монголд зочлох жилийг тохиолдуулан гаргасан Welcome to Mongolia брэндийг 2022 онд зарлаж, олон улсад Монгол Улсад зочлохыг илтгэж, үр дүн, ач холбогдлоо өгсөн аж. Харин 2024 оноос Монгол Улсыг бүрэн илэрхийлэх “MonGOlia, Always Moving” брэндийг дэлхий дахинаа зарлаад байна.
Залуус давамгайлсан өнөө цагийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” уриан дор эхлүүлж байгаа энэхүү төсөлд оролцох сонирхолтой аялал жуулчлал, соёл урлаг, хөдөө аж ахуйн салбарын албан байгууллага, хувь хүмүүс бүртгүүлээрэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.