Ши Жиньпин Тайванийг нэгтгэх нь зайлшгүй зүйл хэмээжээ
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин мягмар гарагт /2023.12.26/ Тайванийг Хятадтай нэгтгэх нь зайлшгүй асуудал гэж хэлсэн байна. Ирэх сард Тайваньд ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнтэй холбогдуулан БНХАУ тус улсад үзүүлэх шахалтаа чангатгаж байгаа юм.
Ши Жиньпин Мао Зэдуны мэндэлсний 130 жилийн ойн баяраар үг хэлэхдээ “Эх оронтой бүрэн нэгтгэх нь гарцаагүй зүйл, ард түмний хүсэж байгаа зүйл энэ. Эх орон дахин нэгдэх ёстой, нэгдэх ч болно” хэмээжээ.
Тайванийн ерөнхийлөгчийн албыг Ардчилсан прогрессив намын Цай Инвэнь хаадаг. Тус намаас ирэх сарын ерөнхийлөгчийн сонгуульд Лай Чиньтэ дэвшиж буй. Одоогийн байдлаар санал асуулгаар Лай бусад нэр дэвшигчдийг тэргүүлж байгаа юм.
Түүний хоёр гол өрсөлдөгч нь Куоминтан намын Хо Вэньжэ Тайванийн Ардын намын Хо Юү И. Тэдгээр нэр дэвшигчид БНХАУ-тай илүү ойр харилцаа холбоо тогтоохыг дэмждэг хүмүүс юм.
Хятадын коммунист нам Тайванийг урьд өмнө нь огт удирдаж байгаагүй хэр нь улсынхаа эзэмшлийн газар нутаг гэж үздэг. Ши Жиньпин Тайванийн энхийн аргаар эргэн нэгтгэхийг зорьж байгаа гэсэн ч цэргийн хүч ашиглахаас буцахгүй гэдгээ мэдэгдэж байсан билээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ши дарга зөв байнаа. Дэлхий хоёр биш нэг л хятад улс байх ёстой. Тайванийг хурдан өөртөө нэгтгэж авахгүй бол АНУ гэх дээрэнгүй давруу үзэлтнүүл тайванийн нутагт цэргийн баазаа байгуулна шүү. Иймд нэгтгэх ажиллагаагаа яаравчлах хэрэгтэй.
chamd yamar cavaatai ve
Монголд ашигтай юү үгүй юү
Нэгтгэ нэгтэг
UG N DELHII D MONGOL ULSIIG HULEEN ZUVSHUURDUGGUI ULS N TAIVANSHUUDEE...UURSDIIGUU ARDCHILSAN GEDEG CH ...HETCUU... UCHIR N ARDCHILSAN MONGOL ULSIIG DELHII HUNDLEED NUB IIN GISUUN ULS BOLSON HOINO N SHUUDEE...HERVEE ENE ULS MONGOLIIG SUULD ELDVEER ULS BISH GEVEL BID YAH ESTOI VE....TIIM L UCHRAAS HYTAD ULSIIN NEG MUJ N UNENSHUU...
Нэгтгэх нь маш зөв,яар�##�тай нэгтэг
Эхлээд тайвань дараа нь монгол