Нийгэм мэдээ

Ч.Галсан: Нэг их том гэрэл асах шиг л боллоо, Тува түмний салхийг хагаллаа

Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсан Хөдөлмөрийн баатар цол хүртэв. Энгэр дэх одон нь ид шинэхнээрээ гялалзаж буй эхний мөчүүдэд Ч.Галсан гуайтай холбогдож, баярын сэтгэгдлийг нь сонслоо.

-Танд баяр хүргэе.

-Баярлалаа, хүү минь. Танай сайтад нийтлэгдсэн ярилцлага ч их жин дарж нөлөөлөв үү гэж бодлоо. Их сайхан байна.

-Тува түмнээс Хөдөлмөрийн баатар цол хүртсэн анхны хүн та боллоо, тийм үү?

-Тэглээ. Тувачууд дунд Хөдөлмөрийн баатар төрж байгаагүй. Төлөвлөгөө, нормыг давуулан биелүүлсэн, ихийг бөгөөд түүхийг бүтээсэн хүмүүс ч энэ шагналд тодорхойлогдож, хүртэж байгаагүй. Би Тува түмний салхийг хагаллаа гэж өөртөө баярлан бодож сууна.

-Таныг Урианхай, Тува үндэстний төлөөллүүд, зураач Л.Өнөрчимэг тэргүүтэй хүмүүс Сүхбаатарын талбай дээр угтаж авсан харагдлаа.

-Тийм ээ. Гараад ирэхэд олон хүн хүлээж байсан. Би ч ямар шагнал авснаа тааж мэдэхгүй зогстол "Хөдөлмөрийн баатар" гэж уншлаа. Нэг их том гэрэл асаад явчих шиг л санагдлаа. Их сайхан байна, сэтгэл дүүрч байна.

-Бидний ярилцлагад үндэстний ялгаварлалаас үүдэж, гавьяа шагналаас сугарч үлдсээр ирсэн тухай хэсэг жижигхэн ч гэсэн хүчтэй багтсан. Та дотроо Ардын уран зохиолчийг хүсдэг байсан уу. Хөдөлмөрийн баатар гэдэг шагналыг өөртөө хэрхэн хүлээж авч байна?

-Шагнал, шагналын дээдийг Хөдөлмөрийн баатар гэж би боддог оо. Хэр баргийн хүн Хөдөлмөрийн баатар хүртдэггүй дээ. Ардын уран зохиолч яах вэ. Хүмүүст өгдөг л юм. Би өөртөө, ядаж надад Ц.Нацагдоржийн нэрэмжит шагналаа олгодоггүй л улс юм байх даа гэж хааяа гоморхон боддог байсан. Хөдөлмөрийн баатар бол шагналын дээд шагнал, үнэхээр сайхан байна.

-Та одонгийн найраа хийх үү?

-Бага хүү Германд яваа. Ирэхээр нь хүүтэй зөвлөлдөж, Цагаан сар өнгөрөөд найр зохион байгуулах болов уу гэж бодож байна. Холбогдсонд, ярилцлага авсанд баярлалаа, хүү минь.

ӨМНӨХ ЯРИЛЦЛАГА:

Чинагийн Галсан: Даанч би Монгол Улсдаа ашиглагдсангүй. Уг нь дүрэлзэж амьдрах байлаа ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эгэл
Эгэл

Танд баяр хүргьэ. Хүртэх ёстой шагн�##�аа хүртэж,насаараа Монгол улсыг гадаадад сурт�##�чилсан хүн дээ

Зочин
Зочин

Өмнөхөн нь Монгол улсад ашиглагдсангүй гэж ярилцлага өгсөн байхад ийм хүнд шагн�##� өгч бдаг тэнэг төр засаг юмаа, юу ч ашигтай юм хийгээгүй гэдгээ энэ хүн өөрөө хэлээд бхад.

Уншигч
Уншигч
Reply to  Зочин

Яах вэ, шагнаа л биз . Одоогийн төрийн дээдэс дотор жинхэнэ уран зохиол гэж юу байдгийг мэддэг хүн байхгүй болохоор энэнээс ондоо яах вэ дээ. Хэн нэгний хэлсэнтйг дагаа байх. Хүрэлсүх тэр "Аянгат цагийн тууж"-ийг нь уншсан нь, ээдээ юул болдоо? За тэгээд уншаад ч сайн мууг нь мэдэхгүй шүү дээ.
Харин уран зохиол бол магта�##� биш, хүний муу муухайг л онгичиж гаргасан байх учиртай. Тийм болохоор жинхэнэ уран зохиолд мунхаг дарга нар дургүй байдаг юм. Жинхэнэ сайн зохиолын төлөө шагн�##� олгодоггүй л дээ.

Мөнх
Мөнх

Танд баяр хүргэж, урт нас�##�ж, удаан жаргахын ерөөл өргөе

Зочин
Зочин

Үндэстэн ястнаараа т�##�цаад эхлэх нь үү? Больцгоо л доо.сонгуулийн хууль шигээ үндэсний цөөнх гэх нь

Иргэн
Иргэн

Хөдөлмөрч мундаг хүн дээ. Баяр хүргэе ээ!
Сэтгүүлч Та " одонгийн найр хийх үү" гэж асуугаад байх даа яахав дээ. Яах нь тэр хүний хэрэг. Энэ мэт ш�##�дар булдар асуулт тавьж байгаа чинь Таны сэтгэлгээний цар хүрээг илтгээд байгаа юм шүү!
Хичээж мундаг сайн сэтгүүлч болоорой !

Зочин
Зочин

Жижиг ястнууд яагаад ийм муухай цаашаа, хорон сэтгэлтэй байдаг юм бол? Энэ хүн хэний ачаар боловсрол эзэмшиж хэн болсноо мэддэггүй бололтой, юм л бол тува тува. Сүйд болоод мандуулаад байгаа Аянгат цагийн тууж нь нэг өөдгүй бэртэгчин, өчүүхэн гэмт хэрэгтний тухай шүү. Жинхэнэ зохиол баатруудын тухай байдаг. Өдий нас�##�чихаад одоо болтол ойлгоогүй, өрөвдмөөр атгаг санаатай хүн шүү энэ

Монгол
Монгол
Reply to  Зочин

Хасгууд юм л бол ад үзэгдлээ гээд гоморхоод байдаг. Өөрөсдөө нутгын угуул монголчуудыг нутгаа орихоод зухтат�##� нь хавчиж гадуурхаж байдаг шүү!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Битгий хуцаад бай данжаадаа

Зочин
Зочин

Монгол улсад ашигтай, хүртээлтэй юу хийгээд энэ шагн�##�ыг авсан бэ?

Гэгээн богд минь Монгол улсаа аварч өршөө
Гэгээн богд минь Монгол улсаа аварч өршөө
Reply to  Зочин

1 сая мод тарисан бас гавъатай хүн. Эх дэлхийд амьдр�##� бэлэглэж яваа сайхан хүн.

Bat
Bat

Bas baharhmaar setguulch zaluu baina
Neg yariltslagaas ehluuleed bas olon gerel asaaj baina
Tsaashdaa buteeh bayalag tuuhuuded ni amjilt hisey

Байгаль
Байгаль

Нэг их гоё зохиол бичсэнийг нь мэдэхгүй л юм байна.Аянгат цагийн тууж бол яахав дээ л сулхан зохиол.Нээх худлаа дүр эсгээд бгаа юм шиг санагддаг

Зочин
Зочин
Reply to  Байгаль

Чиний бичсэн эссе ч юм уу? ямар нэг юм бна уу?

Өөрийн орныхоо Хүний эрхийн асууДлыг тогтолцоог да
Өөрийн орныхоо Хүний эрхийн асууДлыг тогтолцоог да

Баяр хүргэе .нүдээ оллоо .эрүүл энх урт наслаарай

Баярлалаа
Баярлалаа

Үнэхээр эзнээ олсон шагн�##� байнаа. Танд баяр хүргэе

Зочин
Зочин

За бас зүгээр байхгүй тува гэчихжээ. Монголын хишгийг дааж амьдараа .

Зочин
Зочин

Баяр хүргэе ????????????

Зочин
Зочин

Хийсэн бүтээснээ үнэлүүлээд шагнуулсан хүнийг өчүүхэн ч гавъяагүй та нар муулахаасаа ичээч. Бага ястнуудаа ялгаварлаж, есөн шидийн юм бичиж Монголоо т�##�цуулах нь уу? Эд нар чинь бага ястан ч гэсэн Монгол хүмүүс шүү.

Зочин
Зочин

ИЙМ НЭГ БАГТАЖ ЯДСАН БУХИМДАЛ ТУНИРХАЛТАЙ ХҮМҮҮС БАЙХ ЮМ. ТУВАЧУУД ТҮНЭР ХАРАНХУЙД БАЙСАН МЭТ БАЛАЙ ЮМ ЯРИХИЙМ. СОЦИАЛИСТ НИЙГМИЙН СОРВИ ЮМ ДАА

Холбоотой мэдээ

Back to top button