Top StoriesУлс төрийн мэдээ

Мэндчилгээний анализ: Ерөнхийлөгч даруу болж, спикер илүү амбицалж, Ерөнхий сайд ажилдаа дарагджээ

Шинэ жилийн мэндчилгээнд улстөрчид ихээхэн ач холбогдол өгдөг. Нөгөө талаар, дахин цоо шинэ оны босгон дээр ирсний хувьд өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ зураглах нь бас соёлт нийгмийн шинж.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээндээ популист сюрприз барьдаг хэв маягийг нэвтрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Сонгуулийн өмнөх жил учраас, бас иргэдэд үүссэн "Шинэ жилээр бэлэг задалж магадгүй" гэсэн хүлээлт нийлээд төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээнд популист амлалт байх вий гэсэн хардлага, сэрдлэг төрсөн нь үнэн.

Гэхдээ энэ удаа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав тун даруу, бүтээсэн амжилтаа товч дурдаж, ирээдүйг онцолсон мэндчилгээ дэвшүүлээд өнгөрлөө.

Нэг: Популизм бараг л байсангүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яг өөрийн Үндсэн хуулиар хүлээсэн чиг үүрэгтээ хамаарах хүрээн дэх ажил, амжилтуудаа онцолсон. Гадаад бодлогын сэргэлт, Гэгээн ширээт улсын пап лам Францисын айлчлал зэргийг дурдаад, төгсгөлд нь хилийн цэргийн алба хаагчдад мэнд дэвшүүлсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд парламентын үйл ажиллагааны хүрээнд авлигын эсрэг хууль эрх зүйн шинэчлэл, хяналтын сонсгол, сонгуулийн тогтолцоо гурвыг дурдаад өнгөрөв. Хамгийн даруухан ажил тайлагнасан нь тэр байв. Харин цаашлаад эдийн засгийн өсөлтийг илэрхийлсэн хэдэн тоо нэрлээд, "Цэгцрэх жил" гэсэн шинэ нэр томъёо оруулж ирлээ. Засгийн газрын амжилтыг хамтад нь дурдаж ярьсан нь анхаарал татав. Түүний мэндчилгээ амжилтын тайлан гэхээсээ ихэнх хэсэгт романтик үгс давамгайлсан шинж ажиглагдав.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүтсэн, болсон бүгдийг мэндчилгээнд товч товчоор багтаахыг эрмэлзжээ. 2023 он ч баялаг байв, өргөн утгаараа олон амжилтын ард Засгийн газар гарсан. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, бондуудын эргэн төлөлт, тогтолцооны шинэчлэл гээд нэг нэг өгүүлбэрээр олон ажил тайлагнасан. Үүндээ мөн "Шинэ 30 жил" хэмээн өөрийн хэлэх дуртай санааг дурдаад, "Саарал жилүүд 2023 оноор дуусгавар боллоо" хэмээсэн нь субъектив шинжтэй.

Хоёр: Эх оронч байв

Монголчууд бол тэнгэр шүтдэг, тэнгэрт ивээгдсэн гэж өөрсдийгөө үзэж, тийм агуулгаар аж төрж ирсэн үндэстэн. Энэ нь угтаа сүүлийн хэдхэн зуун жил таслагдсанаар тогтохгүй мянга, мянган жилийн түүхтэй сэтгэлгээ юм. Ямар ч үндэстэн өөрийн удаан хугацаанд боловсруулж ирсэн сэтгэлгээний онцлог үндэс дээр хамгийн сайн хөгждөг. Заримыг бэлгэдлийн шинж чанартайгаар хадгалж явах нь зүйтэй.

Харин төрийн гурван өндөрлөг "Мөнх тэнгэр", "Улаан залаат монголчууд" зэрэг түлхүүр үгсийг хэрэглэсэн нь манлайллын хувьд сайшаалтай байв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" гэсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар "Улаан залаат хөх Монголын үр сад" гэж мэндчилгээгээ эхлүүлэв. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийнх илүү энгийн. "Сайн байцгаана уу, сайхан баярлаарай" маягийн үгс хэрэглэсэн бөгөөд дээр дурдсан хэлбэрт хамаарахаас "Элэг нэгт ахан дүүс ээ" гэж хандсан нь л ялгарч байна.

Гурав: Байгаа байр сууриа ухамсарласан шинж

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юм юманд оролцож, амжилт бүрийг төлөөлөх хандлага илэрхийлсэнгүй. "Бүх дэлхий амар амгалан байг" гэх маягийн хэрсүү, танин мэдсэн үг хэлээд товчхон мэндчилсэн нь тэр өөрийн байр суурийг ухамсарласан гэлтэй. Өмнө нь олон хүүхэд багачууд дунд зогсоод мэндчилгээ дэвшүүлж байсантай нь харьцуулахад тэр их энгийн байв.

УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын үйл ажиллагааны хүрээн дэх хэдхэн ажлаа онцлоод өнгөрсөн. Түүнээс гадна ЗГ-ын амжилтыг ерөнхий эерэг дүр зургийн хүрээнд дурдаад, сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг дэмжсэн хэмээн Ерөнхийлөгч, Засгийн газарт талархал илэрхийлчихлээ. Энэ хоёр институтийн дунд чадмаг холбогч, "газардуулагч"-ийн үүрэг гүйцэтгэдэг хандлагыг дахин батлав. Нөгөөтээгүүр нэлээд романтик эхлэл баримталж, "Хагархай цонхны онол", "Цэгцрэх жил", "Шинэ эргэлтийн жил" гэх мэт нэр томъёо ашиглан ярьсан нь мэндчилгээг дийлэнхдээ субъектив болгож байв. Энэ утгаар нь түүний улс төрийн амбиц бас хол байгааг илтгэв.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс цоо шинэ, асан дүрэлзсэн амбиц бага мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Тэр жаахан ядарсан шинжтэй. Хуучнаас нь "Шинэ 30 жил" л үлдсэн гэлтэй. Ерөөс асар ажил хэрэгч хэв маягт шилжсэнийг нь харж болно. Тэр хийсэн ба хийх ажлуудаа л голчлон ярив.

Тэмдэглэл: Энэ үүднээс харвал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн амбиц багасаж, УИХ-ын дарга холын төлөвлөгөөнд ихийг зурж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд эхлүүлсэн ажлаа нэр төртэй дуусгахыг гол зорилгоо болгосон шинж төрхийг тэдний мэндчилгээнээс дүгнэж болохоор байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ОЭ бол үнэнхүү жүжигчин юмаа,шал худлаа

Зочин
Зочин

УЛСАА ТОНОСОН АМИА БОДСОН АРЧААГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ИХ ХУРЛЫН ДАРГА УХААНТАЙ МЭДРЭЛ СОЛИОТЫГ СОНСОХ НЬ БАЙТУГАЙ ҮЗЭЭ Ч ГҮЙ УНТАЦГААСАН БУШУУ ЗАЙЛЖ ӨГӨӨРЭЙ ДЭЭ Л ГЭСЭН ЧИН ХҮСЭЛ УВС НАДАД БАЙСИЙМ ШҮҮ

Зочин
Зочин

Сонгууль ойртсон шинж...

Зочин
Зочин

Яг нэг хүний гараар бичсэн 3 үг...

Зочин
Зочин

МАН АН-д битгий санал өгөөрэй ард түмэн. 2024 онд зэрэг унагаж зөв боловсролтой зөв хүмүүсийг гаргаж нийгмээ сайн сайхан болгох хэрэгтэй байна ард түмэн

Зочид
Зочид

эдийн засгийн том үзүүлэлт амжилт дурдсан атал энэ нь хүн ардад яаж нялзаж амьдрал яаж наашлав гэсэн юм юу ч алга л байна. хоосон л үгнүүд байв. тэр үгсийг тВ-гээр хараа ч үгүй улиг

Зочин
Зочин

Улсаа тонож буй хулгайчуудыг мөнх тэнгэр ивээх бус хатуу гэсгээнэ дэ. Хүрлсүхийн үгийн бэлдсэн зёвлөх нь тэнгэрийн хүчинд хөгжинө гэж донгосч.?Гэсгээлд нь хулгайчууд өртөж таараа

Yaj ch bodson MAN, darga Oyun-Erdenii bashir arga
Yaj ch bodson MAN, darga Oyun-Erdenii bashir arga

bashir argat gahai tolgoit olom yum yarigui ogts or oo

Yaj ch bodson MAN, darga Oyun-Erdenii bashir arga
Yaj ch bodson MAN, darga Oyun-Erdenii bashir arga

Ih hurliin gishuudiig hudalch hulgauchaar ni myangan taa duudah bolgoyd Oyun-Erdeniin ner holbogdoh ni gartsaagui ee. Edgeer hudalch,hulgaichiig ni Oyun-Erdene medeegui gevel tuun shig hudlaa yum baihgui ee!!! Harin ch esergeeree mungu hulgailuulah gej zoriud doriun hu;gaichdiig MAN-iin darga Oyun-Erdene songon shalgaruulsan ch yum biluu. Ingej hardah buren undestei. Olon zuun gishuudeesee henii neriig devshuuleh songuulid ursulduh erhiin mandaat olgoh ajil namiin dargaas hol baih bolomjgui .hentei ch huvaaltsahguigeer dangaaraa hiisen ajil ni.

Yaj ch bodson MAN, darga Oyun-Erdenii bashir arga
Yaj ch bodson MAN, darga Oyun-Erdenii bashir arga

Uchir iimd olon yum gonginolgui zugeer l ogtsrrchihoo. Tsag ni bolsoon

Уулын өвгөн
Уулын өвгөн

Ёстой монголын дайснаа эрээчсэн хогийн үгээр бүрэн илэрхийлэв .Чам шиг адгийн шаараар монгол дутахгүй сошиалиас зайлж олон нийтийг тайван байлга.

АН гишүүд
АН гишүүд

2-хон жил гаруйн хугацаанд ЕС их зүйл амжуулжээ, өмнөх ЕС-ууд ийм байсан бол Монгол хөгжчих байжээ гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байна, утаа түгжрэл угтаа сүүлийн 30 жилийн үр дагавар л даа

Холбоотой мэдээ

Back to top button