Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд болсон газар хөдлөлтийн улмаас зургаан хүн нас баржээ

Даваа гарагт /2024.01.01/ болсон 7.6 магнитуд хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн бэртсэн хэмээн “NHK” агентлаг албаны хүмүүсийг иш татаж мэдээлсэн байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр хөдлөлт 16:10 минутад, Ишикава мужийн Ното хойгт газрын гадаргаас 10 километрийн гүнд болжээ. Хөдлөлтийн дараа Японы төв хэсэгт оршдог Тояама болон Каназава хотод дөрвөн өндөр хурдны галт тэрэг зогсолт хийсэн аж.

Үүний улмаа 1,400 гаруй зорчигч 11 цагийн турш гацсан байна. Зогссон галт тэргүүдийн хоёр нь мягмар гарагийн шөнө хөдөлж, 04:00 минутын орчим Тояама хотын галт тэрэгний өртөө дээр иржээ. Нөгөө хоёр галт тэрэг Каназава мужийн буудалд ирсэн байна.

Газар хөдлөлтийн дараа Важима хотод томоохон хэмжээний гал гарчээ. “NHK” агентлаг өнөө өглөө мэдээлснээр 100 гаруй дэлгүүр, гэр шатсан аж. Гал одоогоор зогсоогүй байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button