Нийгмийн

Улаанбаатарт -27 хэм хүйтэрнэ

Улаанбаатарт өнөөдөр -27 хэм хүрч хүйтэрнэ. Энэ Пүрэв гаригт Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Увс, Завханы нутаг, Архангайн зарим сумдын нутгаар цас орно.

Баасан, Бямба гаригт хангайн, төвийн болон зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч түр зуур чангарч 5-6-нд шилжих шөнө Хэнтийн нурууны орчмоор -32-34 градус, УБ хот, Мөнгөнморьт сум, Багануур дүүргийн нутгаар шөнөдөө -30-32 градус хүрэх төлөвтэй байна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 04-нд баруун аймгуудын нутгаар, 05-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button