Нийгмийн
Баян-Өлгий аймагт сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ
Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум Уст тохой багийн Шивээстийн-Ам гэдэг газраас тус багийн малчин Б алга болжээ. Энэ байршил нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т байдаг юм байна. Тэрбээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 02-ны өдрийн 20:00 цагт гэрээсээ гарчээ.
Энэ талаарх дуудлага мэдээллийг 01.03-ны өдрийн 00:30 цагт Онцгой байдлын газарт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг уг эрлийн ажлыг эхлүүлжээ. Ингэхэд, иргэн Б/30 настай эрэгтэй/-г 00:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагаа явуулж, шөнийн 03:50 цагт тус багийн Цэнгэл хайрханы бэл гэдэг газар /гэрээс нь баруун урд зүгт 5 км/-аас эсэн мэнд олсон байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхсэн элэнцгээ хий харанхуй шөнө гарч тэнэдэгийн
Хотын залуу минь, энэ хүн шөнийн шуурганаар малдаа явсан бна шүү дээ !