Сонгууль: БНХАУ-ын албан тушаалтан Тайвань иргэдийг “зөв” сонголт хийхийг уриалжээ
Лхагва гарагт /2024.01.03/ нэгэн БНХАУ-ын албан тушаалтан Тайванийн ард түмэнд энх тайван эсвэл дайн, хөгжин цэцэглэлт эсвэл нуран уналтын асуудлыг шийдэх сонгуульд зөв сонголт хийхийг уриалсан байна.
БНХАУ Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг. Тус улсын албан тушаалтнууд ирэх 13-ны өдөр болох ерөнхийлөгч болон парламентын сонгууль нь дайн ба энх тайван хоёрын аль нэгийг сонгох явдал хэмээж байгаа юм.
Хятадын өндөр албан тушаалтнууд Тайванийн сонгуулийн талаар олон нийтийн өмнө үг хэлэхээс татгалзсаар ирсэн. Ши Жиньпин шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ Тайванийг эх газрын Хятадтай нэгтгэх нь гарцаагүй зүйл гэсэн билээ.
Тэгвэл Тайваний хоолой дагуух Хятадын харилцааны нийгэмлэгийн тэргүүн Жан Жижюн шинэ оны мэндчилгээндээ Тайвань иргэд чухал сонголттой тулгараад байсан хэмээжээ. Тус нийгэмлэг нь БНХАУ-ын Тайваньтай үүсгэсэн дипломат харилцааг зохицуулдаг юм.
Тэрбээр “Тайванийн бүс нутагт удахгүй болох хоёр сонгууль бол энх тайван эсвэл дайн, хөгжилт цэцэглэлт эсвэл нуран уналтын асуудлыг шийдэх чухал сонголт. Тайваний эх орон нэг ард түмэн түүхийн зөв талд зогсож, зөв сонголт хийж, хоёр талын харилцааг энх тайвны, хөгжлийн зөв зам руу буцаах хэрэгтэй” гэж хэлжээ.
Сонгууль ойртож байгаатай холбогдуулан БНХАУ Тайвань үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлж байгаа юм. Ши Жиньпин, Жан Жижюний хэлсэн үгээс гадна БНХАУ-ын зэвсэгт хүчний хэд хэдэн нисэх болон хөлөг онгоц Тайванийн ойролцоо дамжиж өнгөрчээ. Мөн нэгдүгээр сарын нэгнээс хойш Хятадын зургаан агаарын бөмбөлөг Тайванийн хоолойн голч шугамыг давсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.