Нийгэм мэдээ
Оюутнуудын нийтийн тээвэрт хөнгөлөлттэй зорчих картын эрхийг түр зогсоолоо
Их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг түр зогсоожээ. Энэ талаар "Улаанбаатар смарт карт" ХХК-аас мэдэгдэл гаргав.
Тус мэдэгдэлд
"Нийслэлийн Нийтийн тээврийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс оюутны картын зорчих эрхийг түр түдгэлзүүлэх талаар мэдэгдлийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр манай компанид ирүүлсэн. Тодорхой шийдвэр гарах хүртэл өнөөдрөөс эхлэн оюутны картын хөнгөлөлттэй зорчих эрхийг түр зогсоож байгааг мэдэгдэж байна" гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.