УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Гантөмөр АН-ын мандат хуваарилалтаа Х.Баттулгад алдах уу

АН-ын тойргийн мандат хуваарилалт ба жагсаалтын дэсэд голлох нөлөөг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, дараа нь Л.Гантөмөр, удаахад намын тэргүүн дэд дарга С.Баярцогт тэгээд Н.Ганибал, Ц.Туваан нарын "Нэг монгол" фракц үзүүлэх прогнозтой байна.

Энэ дагуух Л.Гантөмөр хэрхэх вэ нюансыг хүргэе.

Хэдий муу нэртэй ч Л.Гантөмөр бол АН-ын дарга. Нэг нам найман жил засгийн эрхийг дангаараа барьж, парламентад үнэмлэхүй олонхоор суусан энэ жилүүдэд АН үйрэн сарниж, системийн бүхэллэг бүтцээс бутархай нэгж болтлоо бүдгэрсэн үү гэвэл бүдгэрсэн.

Гэхдээ ардчилсан хувьсгалыг монголд анхлан сэвэлзүүлэгч эл намд хайртай, үзэл санааг нь дэмжигч гишүүдийн итгэл бас чиг тийм ч амархан сарничихгүй юм. МАН-тай зэрэгцэн зогсох ийм том хүчнийг өнөө цагт удирдаж яваа хүн бол Л.Гантөмөр.

Тэр утгаараа мандат хуваарилалтад намын дарга нарын оролцож ирсэн үнэмлэхүй эрх хэмжээ энэ удаа ч түүнд ирнэ ээ. Өөрөөр хэлбэл, АН-ын мандат хуваарилалт, жагсаалтын дэслэлийн тал хувийг Х.Баттулга, 20-30 хувийг С.Баярцогт хийнэ гэж буй ч эцсийн байдлаар Л.Гантөмөр ширхэгчлэн батлах юм.

АН доторх фракцууд МоАХ л биш бол ер нь гундуухан, сэтгэл дундуур байгаа ийм үед тэдний хүслийг Л.Гантөмөр хамгийн сайн хангаж өгөх, хамгаалах дүр нь юм.

Ерөнхийчлөн харахад, Л.Гантөмөр, С.Баярцогт нарын нэгдэл мандат хуваарилалтад Х.Баттулгатай эн зэрэгцэх, түүнтэй зарим хэлцэл хийх, МАН-ын холбоос үүсгэх, тойргийн хүчийг сөөлжих зэрэг зохицуулалт дээр ажиллахаар байна.

Үүн дээр мандат хуваарилалтад өөрсдийн эрх ашгаа хамгийн сайн хамгаалах фракцаар АН дотор Ц.Туваан, Н.Ганибал нарын "Нэг монгол" нэрлэгдэж байна. Тэдний саналаар намын генсек тавигдсан. АН-ын одоогийн УИХ-ын гишүүд тойрогт өрсөлдөхөөр яригдаж буй ч хүсвэл Н.Ганибал жишээ нь жагсаалтын эхний аравт эрэмбэлэгдэх нөлөөлөлтэй байгаа юм.


Прогноз: Х.Баттулга, С.Баярцогт, Л.Гантөмөр нар АН-ын мандат хуваарлилт, жагсаалтын дэслэлийг ТОГТООНО нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 5, 2024 11:00

Ерөнхийчлөн гэдэг үгээ засна уу, хэлийг сайжруулж болох ч ийм утгагүй, байхгүй үг хэрэглэж эх хэлээ гутаахаа болино уу.

Холбоотой мэдээ

Back to top button