Японд газарт хөдлөлтийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 84-т хүрчээ
Японд даваа гарагт /2024.01.01/ болсон 7.6 магнитуд хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 84-т хүрсэн байна. Ишикава мужийн дарга Хироши Хасэ гамшгийн менежментийн уулзалт хийхдээ пүрэв гарагийн /2024.01.04/ 16:00 минутын байдлаар 72 цагийн алтан хугацаа өнгөрсөн гэдгийг мэдэгджээ.
Тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишида хэвлэлийн бага хурал хийхдээ газар хөдлөлтийг сүүлийн жилүүдэд тохиосон хамгийн хохирол ихтэй гамшиг гэсэн юм. Хөдлөлтөд хамгийн хүчтэй өртсөн Ишикава мужийн Ното хойгт газарзүйн онцлог, нэмэлт чичиргээнээс болж хүрэхэд хүндрэлтэй хэвээр байна.
Пүрэв гарагт /2024.01.04/ албаны хүмүүс сураггүй алга болсон 179 хүний нэрийг нийтэлжээ. Олон мянган аврагчид сураггүй болсон хүмүүсийг олохоор эрэл, хайгуулын ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм.
Эх сурвалж: Japan Today
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.