Гадаад мэдээДЭЛХИЙ
1.2 сая наран цэцэг тарьж эхнэртээ сюрприз барьсан эрэгтэй
АНУ-ын Канзас мужид оршин суудагч эрэгтэй эхнэртээ хуримаа хийсний 50 жилийн ойн баярын бэлэг болгон 1.2 сая наран цэцэг тарьсан байна. Ли Вилсон хүүтэйгээ хамт өнгөрсөн жилийн тавдугаар сард 0.32 км2 газарт наран цэцэг тарьж эхэлжээ.
Тэд наймдугаар сарын 10 гэхэд 1.2 сая гаруй наран цэцэг тарьж дуусгасан байна. Вилсон “KAKE” телевизэд ярилцлага өгөхдөө “50 жилийн ойн баяраараа ер нь юу өгвөл дээр вээ гэж бодсон. Удаан бодсон л доо, эхнэр маань наран цэцэгт их дуртай байсаар ирсэн юм. Тийм учраас энэ жил наран цэцэг тарина гэж төлөвлөөд 80 акр газар тарилаа” гэж хэлсэн юм.
Түүний эхнэр Рене Вилсон “Намайг онцгой мэт мэдрэгдүүлсэн. Үүнээс илүү төгс ойн баярын бэлэг гэж үгүй” хэмээсэн байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.