Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-д “Boeing” компанийн онгоцны хаалга нислэг дундуур цөмөрч онгойсон явдал гарчээ

“Alaska Airlines” компанийн “Boeing 737 Max 9” загварны онгоц АНУ-ын Орегон мужийн дээр нисэж явахдаа хаалга нь цөмөрч онгойсон явдал баасан гарагт /2024.01.05/ гарчээ. Тус онгоц нисэх буудал руу эргэн зорчиж, яаралтай буулт хийсэн байна.

Уг явдлын дараа “Alaska Airlines” компани бямба гарагт /2024.01.06/ 23 мянган үйлчлүүлэгч суух байсан160 нислэгээ цуцалжээ. Тус компанийн Бен Миникуччи “Энэ нислэг явсан хүмүүст тохиолдсон зүйлд харамсаж байна. Манай нисгэгчид болон онгоцны үйлчлэгчдийн авсан арга хэмжээнд маш их талархаж байна” гэж хэлсэн юм

АНУ-ын агаарын тээврийн захиргаа 171 “Boeing 737 Max 9” онгоцыг шалгах шаардлагтай гэжээ.Мөн Холбооны Нисэхийн Захиргаа (FAA) дэлхий даяарх “737 Max 9” загварын онгоцнуудыг яаралтай шалгах тушаал гаргасан байна. Шаардлагатай үзлэг хийхэд нэг онгоцод 4-өөс 8 цаг зарцуулна гэж мэдэгджээ.

“Boeing” компанийн гаргасан тоо баримтаас харвал 1,300 “737 Max 9” загварын онгоцыг захиалагчдад хүргэж өгсөн байна. Өнгөрсөн сард АНУ-ын Холбооы Нисэхийн Захиргаа тус загварын онгоцнуудын удирдлагын системд боолт суларсан эсэхийг шалгахыг сануулсан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2024-01-08 11:13

Манай ерөнхий сайд гуай манай гурав дагч хөрш Америк гээд л гурван жил хөөцөлдөж гуйж гувшиж хадаг яндар болж байж нэг түрээсийн онгоц аваад ирсэн биз дээ нөгөө онгоц нь байлгүй дээ сарын түрээсэнд монгол улс Америкт сар бүр 770 сая ам долларын төлөх нөхцөлтэйгээр гэрээлж авч ирсэн онгоц нь будаа тэнэг үхэрүүд Америк ах нартаа молигдуулж дээ чаваас даа

Холбоотой мэдээ

Back to top button