Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд аврагчид нурангиас 90 настай эмэгтэйг гаргаж авчээ

Японд газар хөдлөлтийн улмаас сураггүй болсон хүмүүсийг аврах үйл ажиллагаа үргэлжилж байна. Бямба гарагт /2024.01.06/ Аврагчид байшингийн нурангиас 90-ээд насны эмэгтэй гарган авч чадсан гайхалтай явдал гарчээ.

“NHK” агентлагийн мэдээлснээр бямба гарагийн орой, газар хөдлөлт болсонос 124 цагийн дараа аврагчид эмэгтэйг гарган авсан юм. Түүнийг нэн даруй ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Эмч нарын хэлснээр түүний биеийн байдал харилцан яриа хийх хэмжээний байгаа ч хөл нь бэртсэн байна.

Байгалийн гамшиг тохиолдоход хүмүүсийг илрүүлэн, аврах ажилд эхний 72 цаг маш чухал байдаг. Мэргэжилтнүүд эхний 72 цагийг “алтан хугацаа” гэж нэрлэдэг юм. Учир нь 72 цаг өнгөрсний дараа гэмтсэн хүмүүсийн биеийн нөхцөл байдал хурдтай мууддаг.

Аврах багийн гишүүн Күмэ Таканори “NHK” агентлагт хэлэхдээ эмэгтэйн хөл нэг болон хоёрдугаар давхрын хооронд маш нарийхан зайд, тавилгын дор гацсан байсан хэмээжээ. Ийм учраас түүнийг аюулгүй суллахад олон цагийг зарцуулсан юм.

Ням гарагийн /2024.01.07/ байдлаар газар хөдлөлтийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 128-т хүрч, 222 хүн ор сураггүй хэвээр байгаа гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.

Эх сурвалж: CNN, Japan Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button