НийгмийнСПОРТ

Булган нутгийн таван хүчтэний нэрэмжит барилдаан болно

Хөх луу жилийн сар шинийн баярыг угтаж, Булган аймаг домогт таван аваргын нэрэмжит барилдааныг нэгдүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулна. Тодруулбал, далай даян, дархан аварга Б.Түвдэндорж, даян аварга С.Цэрэн, даян аварга Х.Цэрэнпил, даншгийн их аварга Ш.Намхай, даншгийн их аварга Ш.Лувсанжамбаа нарын нэрэмжит барилдаан болно.

Их аваргуудын нэрэмжит барилдаан Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд нээлттэй болох учир нутаг нутгийн хүчтэнүүд зодоглох боломжтой. Барилдааны түрүү бөх 5.000.000 сая төгрөг, үзүүрлэсэн бөх 3.000.000 сая төгрөгийн шагналтай.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

5 дахь хэнбэ түвшөюу

Back to top button