СПОРТ

МУГТ Ё.Басхүү тэргүүтэй шилдэг 16 жүдоч "Португаль 2024"-т эх орноо төлөөлнө

Шинэ оны анхны жүдо бөхийн гран при тэмцээн энэ сарын 26-28-ны өдрүүдэд Португаль Улсын Одивелас хотод болно.

Энэхүү тэмцээн нь “Парис 2024” олимп болон ДАШТ өмнөх анхны тэмцээн гэдгээрээ чухал ач холбогдолтой тэмцээн юм.

Тус гран прид одоогоор дэлхийн 70 орны эрэгтэй 214, эмэгтэй 183, нийт 397 тамирчин оролцох мэдүүлгээ урьдчилсан байдлаар өгчээ.

  • Ази тивийн 13 улсын 87,
  • Европ тивийн 27 улсын 213,
  • Африк тивийн 17 улсын 54,
  • Панамерикийн есөн улсын 25,
  • Австрали болон далайн гурван улсын 11 тамирчин оролцох төлөвтэй байна.

Энэ удаагийн гран при тэмцээнээс эхлэн Хойд Солонгос буюу БНАСАУ-ын бөхчүүд  өрсөлдөөнд оролцож байгаагаараа онцлог байна.

Манай улсаас 16 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Эрэгтэй

  • 60 кг – Э.Ариунболд, Э.Сумъяабазар
  • 66 кг – Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
  • 73 кг – Б.Эрдэнэбаяр
  • 81 кг – Г.Болор-Очир
  • 90 кг – Г.Алтанбагана
  • 100 кг – Б.Гончигсүрэн

Эмэгтэй

  • 48 кг – Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
  • 52 кг – Л.Сосорбарам
  • 57 кг – Л.Энхрийлэн
  • 63 кг – Б.Ганхайч
  • 70 кг – Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам
  • 78 кг – О.Хүслэн
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зурагтын Төөгий
Зурагтын Төөгий

Амжилт хүсье !

Зочин
Зочин

Амжилт хүсье!

Back to top button