ЭХЭМҮТ 16-тай охины ясны хавдрыг идээт үрэвсэл хэмээн 4 удаа хагалгаа хийж хүндрүүлжээ
Аав ээж, эмээгийн амин үр, бяцхан хоёр дүүгийнхээ хайртай эгч Х.Маралмаа 2023 оны наймдугаар сарын 09-нд 16 нас хүрлээ. Өмнөх жилүүдэд төрсөн өдрөө хайртай гэр бүлтэйгээ тэмдэглэдэг байсан. Харин тэр 16 насны төрсөн өдрөө БНХАУ-д эмнэлгийн орон дээр, ясны хорт хавдартай гэсэн оноштойгоор ийн угтжээ.
Харин одоо тэрбээр БНТУ-ын Стамбул хотын Медикал парк эмнэлэгт 2023 оны наймдугаар сараас хойш ясны хорт хавдар оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Охины гэр бүл хоног хугацаа алдахгүй 65 мянган ам.доллар олох шаардлагатай. Ингэснээр Х.Маралмаа мэс засалд орж, үүний араас таван удаагийн хими эмчилгээ хийлгэнэ.
-Дөрвөн удаа хагалгаа хийхэд нэг ч удаа идээ гараагүй-
Өвчний түүх ингэж эхэлсэн. Охин зүүн хөл 2023 оны хавраас өвдөж эхэлсэн учраас дөрөвдүгээр сарын 13-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/ эмнэлэгт эмээтэйгээ явж, үзүүлсэн. Ингээд рентгенд харуулахад эмч "зүгээр" гэж хэлээд өвчин намдаах болон магни гэх эм бичиж өгчээ. Гэвч хөл нь өвдсөөр л байсан тул дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд шарлага хийж, дасгал хийхийг зөвлөсөн. Энэ эмчилгээнд намдахгүй 5 дугаар сарын 31-нд охин хөдөлж чадахгүйд хүрсэн тул дахин ЭХЭМҮТ-д очсон. Эх нялхасын эмнэлэг эход харж, ясны идээт үрэвсэл хэмээн оношилж, дараах хагалгаануудыг хийсэн.
- 2023 оны 06 сарын 02. Анхны хагалгаа. Идээт үрэвсэл хэмээн оношилсон ч идээ гарч ирээгүй.
- 2023 оны 06 сарын 8. Хоёр дахь хагалгаа. Бие нь улам дордож эхэлсэн учир яснаас дээж авсан. Энэ өдрөөс хойш хөлнөөс нь маш их шүүс гарч эхэлсэн.
- 2023 оны 06 сарын 14. Гурав дахь хагалгаа. Эмч нар ясны идээт үрэвсэл гэх оношоо гэр бүлд нь дахин хэлсэн. Дахиад ямар ч идээ гараагүй. Шүүс улам нэмэгдэж, охины биеийн байдал дордсоор.
- 2023 оны 06 сарын 21. Дөрөв дэх хагалгаа. Оношоо дахиад л ясны идээт үрэвсэл гэж тэмдэглэсэн.
Бяцхан охин дараалсан бүтэн унтуулгатай хагалгаануудыг тэсч гарсан ч, хамгийн сүүлчийн хагалгааны дараа ээжийгээ ч, өөрийгөө ч танихгүй байдалтай ухаан орсон. Эмч нарын зөвлөсний дагуу өгсөн эдийн шинжилгээний хариу энэ үеэр гарч, ясны хорт хавдар байж болзошгүй гэх дүгнэлт өгсөн. Харин хариуг эцэслэж шийдэхийн тулд 7 төрлийн шинжилгээ авч. Зургаадугаар сарын 28-нд шинжилгээний хариу ясны хорт хавдар биш, харин өөр эд эрхтнээс үсэрхийлсэн хавдар гэж гарсан тул эргээд ЭХЭМҮТ дээр очжээ. Ингэхэд хариугаа батлахгүй бол ямар нэг эмчилгээ эхлэх боломжгүй гэсэн.
-Нислэгийн үеийг зовиур багатай туулахаар тариа бичиж өгөөч гэхэд эмч нь "Бал алга" гээд утсаа салгажээ-
Охины бие улам муудаж, ямар нэг үр дүн гарахгүй байсан тул долоодугаар сарын 05-нд эмнэлгээс гарч, 06-нд БНХАУ-ын Гуаньжу хотыг зорьжээ. Ээж Б.Анармаа нь таван сартай нялх хүүхэдтэй тул охиныг эмээ, аав хоёр нь аваад явсан.
Нислэгийн үед өвчнийг намдаах шаардлагатай учир эмчид учир байдлаа хэлэхэд "Эмчлэгч эмчийн өвчин намдаах тариа хийх" бичиг байх шаардлагатай гэхээр нь ЭХЭМҮТ-д эмчилж байсан эмч рүүгээ залгажээ. Та охины өвчин намдаах тариаг бичээд зургийг нь дараад явуулаад өгөөч гэхэд "Надад бал алга" гээд утсаа тасалж.
Охины ээж би хүнд ингэтлээ ихээр гомдож үзээгүй. Бал алга гээд эмчийг утсаа салгахад өөрийн мэдэлгүй уйлж билээ гэж ярив. Тэр үед Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч "Хариуцлага тооцвол тооцог ээ хамаагүй, энэ нялх амьтныг яаж ингэж өвтгөж явуулахав" гээд өвчин намдаах тариаг нь хийж өгчээ.
2023 оны долоодугаар сарын 06. БНХАУ-ын эмнэлэг. Ясны хорт хавдар гэдэг онош энд батлагдаж, хими эмчилгээ эхэлсэн. Монголд эдийн шинжилгээ авахдаа яснаас хэт том хэмжээгээр /2 см/ авсан нь хавдар үсэрхийлэх нөхцлийг бүрдүүлсэн. Тавдугаар сард дүүргийн эмнэлэг дээр хийсэн шарлага хавдрыг идэвхжүүүлсэн гэдгийг тэд БНХАУ-ын эмч нар тайлбарлаж өгчээ. Мөн махыг ихээр гэмтээж үсэрхийлэл эрчимтэй явагдаж буй тул хөлийг тайрахаас өөр аргагүй гэж танилцуулжээ.
Х.Маралмаагийн ээж Б.Анармаа "Ийм сайхан охиныхоо хөлийг яаж тайруулахав дээ. Тэгээд өөр боломж хайж эхэлсэн. БНТУ химийн тариа таарвал хөлийг авч үлдэх боломжтой гэсэн учир Хятадаас шууд тийшээ явсан. Наймдугаар сарын 31-нд Туркт эхний хими эмчилгээндээ орж, охин минь өвдөж эхэлсэн цагаасаа хойш анх удаа өвчин нь намдаж, бидэнд итгэл найдвар төрж эхэлсэн" гэлээ. Хими эмчилгээнүүд аажим аажмаар үр дүнгээ өгч, Марлаа өнөөдөр хагалгаанд ороход бие нь бэлэн болжээ. Харин нь төлбөр нь бэлэн биш. БНХАУ, БНТУ -ыг дамжиж хийлгэж буй эмчилгээнд 550 сая төгрөг шаардлагатай байсан. Охины гэр бүл өнгөтэй өөдтэй бүхнээ зарж, зээл авсаар 300 сая төгрөг босгож, өнөөдрийг хүртэлх эмчилгээгээ хийлгэжээ. Харин одоо хагалгаа, үлдсэн хими эмчилгээнд 65 мянган ам.доллар буюу 250 сая төгрөг дутчихсан.
Х.Маралмаагийн элэнц эмээ 80 настай буурай охиндоо хандив гуйж Төв талбай дээр зогсдог. Харамсалтай нь эмээ хальтирч унаад, гараа хугалчихсан тул нийгмийн сүлжээгээр бяцхан охиноо аврах хандивын аяныг өрнүүлж эхлээд байна.
-Бяцхан охин өнөөдөр элэгт нэгт монголчуудаасаа эмчилгээний зардал бүрдэхийг хүлээж байна-
Аав, ээжийнхээ түшиг тулгуур, ангаахай хоёр дүүдээ энэрэл хайр нь болсон 16-хан настай бяцхан охин өнөөдөр хүний нутагт эмнэлгийн орон дээр элэгт нэгт монголчууддаасаа энэрэл, хайр, итгэл гуйж, эмчилгээний зардлаа бүрдэхийг хүлээн хэвтэж байна.
Манай улсын эмч нар анх хөл нь өвдөөд эмнэлэгт очиход нь ул суурьтайхан хандаад оношилсон бол тэд гурван сарын хугацаа алдахгүй, бас хавдар нь үсэрхийлэхгүй байсан. Өвчинд шаналсан охиноо харж тэсэхгүй тариа бичээд өгөөч гэж гуйхгүй "Бал алга" хэмээн утсаа салгасан эмч нь хүний ёсоор хандсан бол ээжийн гомдол өнөөдөр арай л хөнгөн байх байсан. Дүүргийн эмч нь нягтлахгүйгээр шарлага хийгээгүй бол охин минь арай хөнгөн байх байсан болов уу гэх харуусал ч энэ ээжид бас бий.
Архитектурч болох мөрөөдөлтэй 16-хан настай охинд амьдрал хайрлах халуун сэтгэлийн аянд та нэгдээрэй.
Хаан банк: 5629443488 /ээж Б.Анармаа/ Утас: 88017176, 72203990
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хандив өргөнөө. монголын ард түмэн минь туслаарай хөөрхөн охинд
Бурхан өршөөг, буянт монголчууд маань хандив өргөцгөөх болно оо. Хурдан эдгээрэй.
буруутай эмч, байгууллагад хариуцлага тооцон тэд нараас �##�бадан нөхөн төлбөр гаргуулах хэрэгтэй, арай л хариуцлага мэдлэг нь дэнджээ, энэ эмнэлэг бас одоо бээжинд эмчлүүлж бгаа хүү дээр ийм �##�даа гаргасан бсан, өөр хэдэн ч хүн ингэж хохироод яваа юм билээ, �##�дааны ш�##�тгаанаа нэн даруй олж засмаар юм аа
Эмч нарын мэргэжил дээшлуулэх ажил учир дутагд�##�тайн шинж.,,,,,
Хурдан эдгээрэй хандивийн аянд нэгдлээ. Монголчууд бид олуулаа бол хүчтэй шүү
ene diplomnii gol emch nariig yaydaa baiz.
Ямар хэцүү вэ ? Эмч нар оношоо тавихгүй эргэлддэгийн б�##�аг энэ. Эхлээд мэдэхгүй таагаад шарлага бичдэгээ болих хэрэгтэй. Оношоо мэдэхгүй эмчлэх боломжгүй. Эмчлэгч эмч не ямар хариуцлагагүй хүн бэ ? Монголоор дүүрэн томографи, МРаИ бий. Тэрийг чине ийм үед ашиглах хэрэгтэй. Даатг�##� гэж МРАИ хийсэн эмчийн эрх устгана гэж б�##�айрахаа болих хэрэгтэй.
Дараа нь эмнэлэг эмчийг шүүхэд өгөх хэрэгтэй.
Манайд хавдартай хүн эмчилгээндээ орохгүй уддаг не их асууд�##�тай. Зарим хүнд эмчилгээ хийдэггүй ор тас хаядаг. Химийн эмчилгээ энэ тэрийг бид киноноос гадаадаас хараад байдаг гэж мэдээд байхад эдгэрсэн өчнөөн хүмүүс байхад манайд чадваргүй мэргэжилтэн эмнэлгээс болж цаг хугацаа �##�даж хүндэрч байна.
Чадваргүй мэргэжилтэн, эмнэлэг
Онгоцоор нисэх гэж байгааг нь мэдсээр байж б�##� �##�га гэж яаж хариулж чадаж байна аа. Оношилж өгч тус болоогүй хүүхдийн хөл сэглэж хаячихаад ядаж өөр орон руу нисэх гэж байхад хариуцсан эмчийнхээ хувьд гуйсан өвчин намдаагчийг нь хийгээд өгч болно. Тэр эмчээс болж өчнөөн мөнгө үрж тэр гэр бүл нислэгээс хоцрох уу? эсвэл онгоцоор нисэх гэж байсан бүх хүмүүс тэр эмчийг хүлээх үү? Ямар нөхцөлд байгаагаа мөн хариуцсан эмчийн ажил үүргийн тухайд ярьж байгааг ойлгодоггүйг гайхна. Энэ чинь эмч байтугай жирийн хүн ч ойлгохоор �######�шгүй зүйл байна. Тэр эмчийг ажлаас нь шууд х�##�б�##� таарна. Дараагийн хүүхдүүдэд гай болно. Өөр мэргэжил сонгоод амьдраг.
б а л а л г а
Идэж байгаа хоол хүнс агаарын бохирдлоос болж хорт хавдар тусаж байна яана даа
Хөөрхөн охиныг буруу эмчилсэн 'хайнга хандсан сэтгэлгүй эмч нарын хариу өөрсдөд нь ирэг.Хандивт нэгдэнэ ээ.
Хурдан эдгээрэй. Хандивт нэгдэнэ.
Novshiin xulgaichuud ve ter emch nar!!!!! Xariutslaga tootsox xeregtei. Tiim umnuud emch ner zuux yosgui!!
Эмч нарын хайнга хариуцлагагүй бдлаас болж байн байн иям эрсдэлийг иргэд үүрч бна.үүнийг яах сстой вэ.иргэд амь нас эрүүл мэнд эдийн засгаараа хохироод байна гэжүү болъёо.эмч эмнэлэгийхэнд хариуцлага тооцож санхүүнийн арга хэмжээ ав.хаг�##�гаа хийсэн буруу оношилсон эмч нар өөрсдөө саын дураараа энэ гэр туслах ёстой.мөнгө олж өгч туслаа.эрүүл мэндийн яам ч гэсэн давхар үүрэг хүлээмээр юм
Ээ бурхан минь б�##�гүй эмчийг яана аа.ямар олон хүнийг б�##�гүй эмчилж бгаа бол оо
Manai ulsiig udirdaj bga hvmvvs ene emch emnelegee er n saijruulhad chuhal anhaaral handuulah heregtei shde Hawdaraaraa delhiid tergvvlcheed hawdaraa ch onshilj chadku m#luud bolchood yu ch hiihgvi suuhin
Монголд эмч нар ача�##��##�даа дарагдаж ажилдаа яларахсан зүрх сэтгэлгүй хэдэн цагаан х�##�адтай хүмүүс л ажиллаад бна
Б�##�чгүй эмч ая яаяа юуч хэлэх вэ дээ