Нийгэм мэдээ

Манай сурвалжилгын мөрөөр: Түймэрт өртөж хөршийндөө амьдарч байсан 4 хүүхэдтэй хос гэртэй боллоо

Нэгдүгээр сарын 3-ны өдрийн 16:00 цагийн орчимд БЗД 34-р хорооны нутаг дэвсгэрт нэгэн айл гал түймэрт өртсөн. Тэднийх ам бүл зургуулаа. Хоёр сартай болон 3, 5, 13 насны дөрвөн хүүхэдтэй. Гал гарахын өмнө гэрийн эзэгтэй дөрвөн хүүхдээ дагуулж салхилахаар ойрхон гарсан. Тэр хойгуур гэр нь шатчихсан.

Нэгдүгээр сарын 4-ний өдөр тус айлын эзэдтэй холбогдож, манай редакцын зүгээс сурвалжилга бэлтгэсэн билээ.

Тэгвэл БЗД-ийн 34 дүгээр хорооноос Ц.Лхагвасүрэнгийн гэр бүлд гэр өгсөн байна. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр 34 дүгээр хорооноос очиж гэрээ авч, хашаандаа барьсан байна.

Сайхан сэтгэлт Монголчуудынхаа буянаар тэд гэрээ тохижуулж, тавилгажуулах тухайгаа бидэнд ярилаа. Одоогоор Онцгой байдлын албанаас галын дүгнэлт гараагүй байгаа бөгөөд 10 гаруй хоногийн дараа албан ёсны галын дүгнэлт гарах юм байна.

Манай редакцын өмнөх сурвалжилгыг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 10, 2024 09:10

бүр тохижуулж тавилгажуулах хэрэгтэй гэнээ монголчуудаа

Зочин
Зочин
1 сар 10, 2024 10:32

Өрөвдөлтэй л юм. Гэхдээ гэрийг нь хэн шатаачихваа. Ер нь тэгээд хүмүүс өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй дээ. Анхаар�##� болгоомжгүй, хайнга байснаас их юм болдог шүү

Зочин
Зочин
1 сар 10, 2024 11:16

Oронд не тэр божсчинд тус�##�сан не хамаагүй дээр. Эрүүл мэндийн хүнд асууд�##�тай. Олон жил амьдрахын төлөө хичээсэн зүтгэлтэй. Эд бол чанар муутай гацуураа шөнөжин асаадаг хариуцлагагүй хүмүүс. Гэрээ шатаачихаад амраар не хандив гуйя гэсэн хүмүүс. Тэр не юун ч амархан бүтдэг.

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
1 сар 10, 2024 11:47

тэнэг авгай гэрээсээ гарахдаа гацуур болон бусад эд зүйлсээ унтраадаг байгаа даа үр хүүүхдэд хүртэл гай болох юм мангар улсууд ямар олон болчихсон юм вэ

Зочи
Зочи
1 сар 10, 2024 16:57

Gal garval ornii matrasnaas ih hurdan gal uusdeg gej dolongosiin tv eer yrij bainlee..gald amarhan shataittai irnii matras hereglehgui baih iig sammuulj baisan shuu

zochin
zochin
1 сар 10, 2024 19:19

Etseg exchuudee amidraldaa xaruitslagatai baij ur xuuxdee taivan saixan tav tuxtai orchind baigaj xumuujuulex estoi
Ta nariin ur xuuxduud ireeduin Mongoliig buteeltsex xumuus bolno gedegiig dandaa sanaj yavax xeregtei

Холбоотой мэдээ

Back to top button