Сурвалжилга

Сурвалжилга: Гацуур шатаж, 4 хүүхэдтэй залуу гэр бүл орон гэргүй болж, хөршийндөө амьдарч байна

Нэгдүгээр сарын 3-ны өдрийн 16:00 цагийн орчимд БЗД 34-р хорооны нутаг дэвсгэрт нэгэн айл гал түймэрт нэрвэгджээ. Тэр өдөр гэрийн эзэн ажилдаа явсан бөгөөд эзэгтэй дөрвөн хүүхэдтэйгээ салхилахаар гэрээс гарчээ. Удалгүй хөрш айлын хүн утасдаж "Танай гэрээс хар утаа гараад байна" гэсэн байна.

Ингээд хүүхдүүдээ дагуулан яаран гэртээ ирэхэд гэр нь шатаж байжээ. Тэднийх бүл нэмээд дөнгөж хоёр сарыг үзэж байгаа аж. Нялх биетэй гэрийн эзэгтэй балмагдан сандрахдаа нөхөр рүүгээ залгажээ. Галын машин дуудлага хүлээн авснаас хойш 27 минутын дараа ирсэн ч гэр хэдийн шатаж дууссан байна.

"Өмссөн хувцаснаасаа өөр юмгүй үлдлээ дээ, үр хүүхдийн минь инээд цангинасан гэр орон, хэдхэн хормын дотор юу ч үгүй үнсэн товрог болохыг харах аймшигтай байлаа" гэж ярих энэ залууг Ц.Лхагвасүрэн гэдэг.

Тэднийх ам бүл зургуулаа. Хоёр сартай, гурван настай, таван настай, 13 настай дөрвөн хүүхэдтэй. Ханилан суугаад 14 жил болсон. Зургаан жилийн өмнө Улаанбаатар хотод суурьшихаар иржээ.

Гал гарснаас хойш 21 цагийн дараа манай редакц БЗД 34-р хороонд очиж дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Биднийг очиход тэд олон жил хөрш, саахалт байсан найзындаа гэр бүлээрээ байлаа. Урьд өдрийн өмссөн хувцастайгаа сууцгаах тэдний сэтгэл үймэрсэн, харамсал, шаналал мэдрэгдэж байв. Эхний шөнө айлд хоноход хүүхдүүд нь уйлагнаж, "Гэртээ оръё, манайх яасан юм" гэж шөнөжин шалгаасан талаар аав, ээж хоёр нь бидэнд ярив. Гал гарсан гэрт очиход гаднаасаа бөмбийсөн цагаан гэр атлаа дотроо аваад хэрэглэх нэг ширхэг ч юм үлдэлгүй үнсэн товрог болсон байв. Гал унтраах ангийнхан ирж ажиллахдаа "Гэр хөлдсөн байдалтай байсан болохоор нуралгүй үлдэж, бусдаар хэрэглэх зүйл нэг ч зүйл алга" гэж хэлсэн байна.

Баруун талын орны дээр гацуур мод байсан бөгөөд баруун талаасаа эхэлж шатсан. Гацуур модны гол төмөр л үлдсэн нь гэрийн гадаа харагдана.

-Ц.Лхагвасүрэн: "Тэнгэр хөмөрсөн аятай байна, юу болоод байгааг ойлгох ухаан алга"-

-Галын дуудлагыг хэзээ, хэдэн цагт авсан бэ?

-Гал гарлаа гэж эхнэр маань надад хэлсэн. Би эхэндээ юу болоод байгаа учрыг олоогүй, ямартай ч хамаг хурднаараа л гэртээ ирсэн. Намайг ирэхэд ойр хавийн бүх айлын хүмүүс цуглачихсан байсан.

-Гал унтраах баг хэзээ ирсэн бэ, галын дүгнэлтийн талаар мэдээлэл өгсөн үү?

-Намайг ирсний дараахан гал унтраах багийнхан ирсэн уул хад, салдаг зам ихтэй учир хэдэн минутын хугацаа алдсан бололтой байсан. Галын дүгнэлтийн талаар холбогдох албаныхан бидэнд тоймтой мэдээлэл өгөөгүй. Бүтэн сайн өдөр ЧД-ийн нийслэлийн онцгой байдлын ерөнхий газарт, бичиг баримтаа авчраад уулзаарай гэсэн.

Гал унтраах багийн ахлагч "гацуур модны гэрэл асаалттай байсан бол түүнээс үүдэж гал алдсан байж болзошгүй, нарийн дүгнэлтийг би гаргаж мэдэхгүй" гэсэн. Галын дүгнэлтийг 14-21 хоногт гаргадаг юм байна лээ. Түүний дараагаар бидэнд мэдэгдэнэ гэсэн.

-Яг одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Тэнгэр хөмөрсөн аятай байна, юу болоод байгааг ойлгох ухаан алга. Хүүхдүүд гэрээ санаад байна гэж дараалж уйлагнана, юу гэж хэлэх, яаж тайлбарлахаа ч сайн мэдэхгүй байна. Бид одоогоор айлд байна. Галын дүгнэлт гарч дуустал энэ айлдаа байж болох ч түүнээс цааш хэрхэн гэртэй болох талаар төсөөлөл алга. Эхнэр нялх биетэй учир сэтгэл санаа нь ихэд үймэрсэн байна.

Эхнэр хүүхдээ хараад гэртээ байдаг, би автобус баазад манаач хийдэг, миний цалин дээр нэмэгдээд хүүхдүүдийн хүүхдийн мөнгө орж ирдэг ч тэр болгон хурааж, хуримтлуулж чадахгүй л юм.

-Гэрийн эзэгтэй Ц.Зургаанжин: "Нэг талаараа үр хүүхдүүд минь эрүүл байгаад баярлаж байна"-

-Тухайн үед болсон үйл явдлын талаар?

-Хоёр сартай нялх хүүхэдтэй учир шөнө их сэрнэ, гацуур модны гэрлийг асаалттай байлгахаар их амар, гэрэл гэгээтэй байдаг учраас олзуурхаж байсан юм. Тэр утгаараа ч шинэ он гарчхаад байхад гацуураа хураагаагүй. Уржигдар дөрвөн хүүхдээ дагуулаад ойрхон салхилахаар гарсан.

Тэгээд удаагүй байхад л манай найз залгаж хэлсэн. Гэртээ хамаг байдгаараа яараад ирсэн чинь аймшигтай дүр зураг биднийг угтсан. Хэрэв шөнө унтаж байхад аль эсвэл биднийг гэртээ байсан бол ийм зүйл болсон бол аюул болно. Хаа хаанаа эрүүл саруул байгаадаа баярлаад байж байна.

-Галын шалтгааныг юунаас үүдэлтэй гэж таамаглаж байна вэ?

-Ном журмын дагуу галын шалтгааныг хүлээвэл их хугацаа орох юм билээ. Гэхдээ бидний зүгээс гацуур модны гэрлээс болж ийм хэрэг гарлаа гэж бодож байна. Гэрээс гарахдаа гацуурны гэрлийг унтраагаагүй гарсан маань нүдэнд харагдаад хэцүү юм аа. Хэрвээ юмсыг ухрааж болдог бол яг тэр үед ухарч очоод гацуурны гэрлийг салгаад гармаар байна.

-Та хорооны ажилтантай холбогдох гэж үзсэн үү?

-Тухайн үед тэгэх ухаан ч надад байсангүй. Харин манай найз хорооны ажилчдад хэлсэн. Тэгэхэд хороон зүгээс гэр барьж өгөх арга байхгүй, галын дүгнэлт гарсны дараа нийгмийн халамжийн сангаас хуулинд заасны дагуу нэг сая хоёр зуун мянган төгрөг олгоно гэсэн. Тэрнээс өмнө хороо болон хэсгийн ахлагч нар ирээд нөхцөл байдалтай танилцах ёстой байтал нэг нь ч ирээгүй.

-Та хоёрт туслах ах дүүс тань ойрхон бий юу?

-Манай нөхөр нэг ах, нэг эгчтэй. Эгч нь ойрхон байдаг ч хөгжлийн бэрхшээлтэй, тиймээс биднийг дэргэдээ байлгах боломжгүй. Харин ах нь Эрдэнэт хотод байдаг. Би өөрөө Баянхонгор аймгийнх. Зургаа, долоон жилийн өмнө хотын айл болохоор нүүж ирсэн.

-Хашаа нь та хоёрын өөрсдийн өмч үү?

-Хотод ирээд энэ хашааг машин, өвлийн идэшний үхэр өгч авсан. Тухайн үед их л итгэж болмоор юмнууд яриад нэрийг нь асуудлуудаа цэгцрэхээр шилжүүлж өгөхөөр болсон. Гэвч зургаан жил өнгөрөхөд газраа өөрсдийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй л байна. Өнгөрсөн жил холбогдоход "Миний нэр дээр хөдөө орон нутагт нэг газар байдаг, тэр газрын асуудлыг цэгцэлчихээд танайд очиж, нэрээ шилжүүлж өгье" гэсэн. Гэхдээ тэгж ярьснаас хойш нэг ч удаа бид холбогдоогүй байна.

Эзэгтэй сэтгэл санаа нь тогтворгүй, бас хөрш айлдаа дасахгүй жаахнууд ээлжлэн уйлалдах тул бид яриагаа өндөрлөлөө.

Саахалт айлынх нь н.Дэлгэртуяа "Өвлийн хүйтэнд дөрвөн хүүхэдтэй энэ гэр бүл цаашдаа яах билээ, боломжтой бол одоо ч гэр аваад бариад өгмөөр байгаа ч үнэхээр тэгэх хүн байхгүй. Уг нь түмэн олныхоо хайр халажмаар хэдэн талаасаа хэд гурван төгрөг нийлүүлээд энэ айлыг орох оронтой болгохсон гэж бодож байна. Эхний шөнө хүүхдүүд нь өөр орчинд болохоор унтаагүй уйлалдаад, өөрсдөө ч сэтгэл нь хямраад тогтворгүй байгаа. Нялх хүүхдүүдтэй энэ айл үнэхээр хүнд байдалд орсон болохоор сайхан сэтгэлт Монголчууд минь туслах байх гэдэгт итгэлтэй байна.

2023-2024 оны босгон дээр гацуур модны галын аюулаас үүдэж олон хүний амь нас, олон айлын гэр орон сүйдсэн. Үүний нэг жишээ нь энэ. Тухайн үед гэртээ байсан бол бид ч бас бэртэж гэмтэх байсан байхдаа гэх сэтгэлээр өөрсдийгөө тайвшруулж буй энэ айлын дөрвөн бяцхан үрсийн төлөө, хамтдаа хандивын гараа сунгацгаая.

Дөрвөн хүүхэдтэйгээ айлын гэрт түр хоноглох энэ айлд туслахыг хүсвэл дараах дугаараар холбогдоно уу.

  • Нөхөр- Ц.Лхагвасүрэн- 89171750
  • Эхнэр- Ц.Зургаанжин- 95250149

Хандивын данс:

Хаан банк Ц.Лхагвасүрэн- 5024274605

Хаан банк Ц.Зургаанжин- 5018997305

Төрийн банк Ц.Зургаанжин- 107809625049


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-05 08:59

М�##�чиных байсан бол нам нь жигтэйхэн д�##�даганах байх

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг
2024-01-05 09:38

Тэнэгүүд юугаа хийж гацуур ассаадаг байнаа үхэр монголчууд

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2024-01-05 09:51

Үнэхээр эргүү юмаа сануула�##� байхад гарахдаа гацуур асаагаад гардаг хүүхэд л хөөрхии түүнээс авгай хохь нь

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2024-01-05 09:54

Тэнэг юм бэ эсвэл зориуд юмуу тэр гацуураа хаяхгүй өдии болтол юугаа хиидэг юм тэгээд асаагаад орхидог үнэн эргүү юмдаа одоо хэнд ялархаа вэ эргүү авгай

Зочин
Зочин
2024-01-05 13:37

Хүн гэрээс гарахдаа цахилгаанаа с�##�гаснаа заав�##� ш�##�гах ёстой. Мөн гэртээ байхдаа цахилгаан ашигладаг хэрэгслийнхээ өөдөөс харж юм болбол нүдэнд сэрвэлзэж харагдахаар байрл�##�д суух ёстой. Нялх хүүхэдтэй бол шөнийн гэрэл гээд маш бүдэг гэрэл байдаг, Харанхуйд тэмтчихгүй. Монгол гэр 5 минутанд шатдаж дуу�####�г учир нэг г�##� гарв�##� найдах арга байхгүй. Хашаа машаагаа з�##�илуулаад 6 жил явж байдаг ямар сонин хүмүүс вэ ? Амьд гарсандаа баярла даа. Хорооноос өгөх 1.2 сая дээр нэмээд юм олдох байх. Гэрийн эзэд маш анхаар�##�гүй байна. Ийм олон хүүхэдтэй байж байнга анхаар�##�тай байхгүй бол болохгүй.

Зочин
Зочин
2024-01-05 13:39

6 жил болсон хүн хашааг чине өгөхгүй. Маши идэш өгсөн баримтаа хадг�##�аагүй бол тэгээд наад хашаа худ�##�. Сар бүр үнэгүй хуулийн зөвлөгөө өгч байна асууж болно.

Diee
Diee
2024-01-05 17:28

Uhernuud albatai yum shig olon xuuxed xognuud toruulexeer ingediimdaa

Зочин
Зочин
2024-01-07 12:08
Reply to  Diee

hutsaad bga p###a ve chi

ХӨХЧИР
ХӨХЧИР
2024-01-05 17:52

ТЭР ГАЗРАА ЗАРСАН ЛУЙВАРЧИН ОДОО БОЛТОЛ НЭР ДЭЭР НЬ ШИЛЖҮҮЛЭХГҮЙ БӨАЛУУГАА ХИЙГЭЭД ЗАЛИЛАН ХИЙГЭЭД ЯВАА ЮМ. ТЭР ХӨДӨӨ БАЙГАА ГАЗАР ЭНЭ ЗАРСАН ГАЗАРТ ЧИНЬ ЯМАР ХАМААТАЙ ЮМ. ТЭР ЗАРСАН НӨХРИЙН ОВОГ НЭР РЕГИСТЕР ГЭЭД НААНАА БИЧЭЭДЭХ. ХАРААЖ ЗАГНААД ЯАХАВ. ОЛОН ХҮҮХЭДТЭЙ НЯЛХ БИЕТЭЙ ХҮҮХЭН ТАЛ ТАЛААС НЬ ЗУУРАЛДААД УНТРААХАА МАРТААД ГАРАА БИЗ? БӨМБӨГӨР ЦАГААН ГЭР ХИЙДЭГ САЙХАН БУЯНТАЙ ХУВЬ ХҮН КОМПАНИУД "МАНАЙХ ИЙМ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЖ БАЙНА ТА БҮХЭН ДЭМЖЭЭД ЭЛБЭЭД ҮЛДЭГДЛИЙГ НЬ НӨХӨӨД ӨГ ГЭХЭД ӨГӨХ ХҮН ЗАХААСАА АВААД ОЛДОНО. ГЭР ЗАРДАГ ХҮМҮҮСЭЭ ЭХЛЭЭД СУУРИЙГ НЬ ТАВИАД ӨГДӨӨ? БУЯН БОЛНО ДОО.

zochin
zochin
2024-01-06 06:47

helj. anhaaruulaad baihad teneg yum uu.

Зочин
Зочин
2024-01-10 11:15
Reply to  zochin

Төрөөд 2хон сар болсон нялх биeтэй хүн мартаж санах юм байлгүй яахав дээ

Зочин
Зочин
2024-01-06 15:12

Гэрээсээ гарахдаа бүх юмаа ш�##�гаж б гардагшдээ 4хүүхдийн ээж гэхэд яасан хөлдүү юм бэдээ арай арай гацуурын тэр нарийхан утас ямарч найдваргүй удаан асааж болдоггүй шууд х�##�дагшдээ

Зочид
Зочид
2024-01-07 01:00

Энэ гэр бүл Баянхонгор аймагтаа очиж амьдарв�##� өөрийн нутаг учир 2 сартай, 3 настай, 5 настай, 13 настай хүүхэдтэй тул нутгаа бараадсан нь хамгийн дээр байхаа. Хүүхдүүд нь бага насных юм байна даа. Энд байснаар нутагтаа очвол илүү сонголттой юм байна.

Зочин
Зочин
2024-01-07 11:38

Yasan hashirdaggui yumbe

Зочин
Зочин
2024-01-07 22:26

Шинэ жилийн баяр дуусмагц л гацуураа хураачихгүй дээ. 7 хүн үрэгдлээ гэсэн гашуун мэдээг сонсоогүй л юм байх даа. Элэг бүтэн үлдсэн нь баярт мэдээ юм даа. Амьд явб�##� �##�тан аяганаас ус ууна гэдэг.

Холбоотой мэдээ

Back to top button