Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы алдарт дуучин Яаширо Аки 73 насандаа амьсгал хураажээ

Яаширо Аки гэх тайзны нэрээрээ алдаршсан Японы дуучин, зураач Акиёо Масүда арван хоёрдугаар сарын 30-нд, 73 насандаа амьсгал хураасан байна. Тэрээр Яацүширо тосгонд төрж өссөн тул тайзны нэрээ Яаширо болгосон гэгддэг.

Тэр хамгийн анх 1971 онд энка жанрын “Ай ва Шиндэмо” нэртэй дуугаа “Teichiku Records” студий нэр дор гаргасан байна. Тус уран бүтээл Японд хит болсон бол Яаширо 1973 онд “Намида Кой” нэртэй анхны цомгоо гаргасан нь 1.2 сая хувь борлуулагджээ. Тэрээр 2016 оны наймдугаар сард Монголд ирж дуулж байсан юм.

Түүний “Шинобигой”, “Ай Хитосүжи”, “Онна но Юүмэ”, “Мо Ичидо Айтай” гэх мэт уран бүтээлүүд нь хит болсон байна. Яаширогийн 7 уран бүтээл Японы хөгжмийн гол чарт болон “Орикон”-ны шилдэг 10 дууны жагсаалтад орж байсан аж.

Тэрээр 2023 оны есдүгээр сард коллагены өвчинтэй тэмцэхийн тулд завсарлага авч буйгаа мэдэгджээ. Гэвч Яаширо харамсалтайгаар Токио хот дахь нэгэн эмнэлэгт амьсгал хураасан байна.

Эх сурвалж: Japan News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button