Газар хөдлөлтийн улмаас Ното хойгийн эрэг далай руу 200 метр шилжжээ
Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2024.01.01/ Японы Ишикава мужийн Ното хойгт 7.6 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон. Тус хөдлөлтийн улмаас Ното хойгийн эрэг өргөгдөж, далай руу 200 метр шилжсэн байна. Өрөөр хэлбэл шинэ эрэг үүссэн гэсэн үг.
“Planet Labs PBS” нэртэй АНУ-д байрлалтай хиймэл дагуулын бизнес эрхэлдэг компани Ишикава мужийн эргийн газар хөдлөлтийн өмнөх болон дараах зургийг нийтэлжээ. Тус зургаас харвал Миназүки эрэг, Важима хотын Нафүнэмачи дүүргийн эрэг өргөгдсөний улмаас далай рүү шилжсэн байгаа аж.
Японы Гео орон зайн мэдээллийн алба (GSI) тэдгээр зургуудад дүн шинжилгээ хийж, зарим хэсэгт эрэг далай руу 200 метр шилжсэн гэдгийг тогтоожээ. Мөн Японы газарзүйчдийн холбооноос явуулсан өөр нэгэн судалгаа Ното хойгт газар хөдлөлтийн улмаас эрэг өргөгдөж, шинээр 2.4 хавтгай дөрвөлжин километр газар нутаг үүссэн гэж тооцоолсон байна.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.