"Нүүрсний хулгай"-н сонсголын тайланг хэлэлцжээ

“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр (2024.01.10) 14 цаг 50 минутад эхэллээ.
Энэ өдрийн хуралдааны эхэнд Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан болон Түр хорооны санал дүгнэлт, тайлангийн мөрөөр авах арга хэмжээний тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтов.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Түр хороо сонсголоор цуглуулж шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хаалттай хуралдаж тайлан болон санал, дүгнэлт гаргана.” гэж заасны дагуу хаалттай хуралдаж, Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайланг хэлэлцсэн юм.
Сонсголын тайлангийн дараа Түр хорооны хуралдааныг нээлттэй горимд шилжүүлэн “Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтад хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хулгайлсан мөнгөөр 5-6 сая тонн төмрийн хүдэр хайлуулах үйлдвэрүүд босгох болон 400 мвт- ын нэг цахилгаан станц өнгөрсөн 8 жилд байгуулж, эрчим хүч импортлохгүй ба төмрийн хүдэр экспортлохгүй улс болж болох байлаа. Алдагдсан боломж нь нүүрсний хулгайн дүнгээс 3-4 дахин их орлого �##�даж ээ . Одоо хэнээр - хэзээ-яаж нөхөж авах вэ ... Гэдэг асууд�##� нээлттэй байна даа ... Тамин ээ... !!!??? Шоронд суулгахаасаа илүүд мөнгөө буцаах асууд�##� чух�##� юм даа ....
Xulgaichuudiin sanaatai tumur zam gatsaaj xugjliig xoish tataj xulgai luivar xiisen uchraas xurungu, mungiig ni xuraaj, shorond bas suulga xeregtei shuu
Түр хороо сайн ажилласан шүү
одоо бүх хѳрѳнгийн хурааж ялын ѳгѳх хэрэгтэй
Холбогдох байгууллага, иргэний хөрөнгийг царцааж, шүүхийн шийдвэр гарган хураан авч өр авлага барагдуулах, хураагдсан орон сууцыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр худ�##�даж орон сууцжуулах
Бөөн хулгайчууд нэг нэгийгээ хараад хулгайчууд гэх шиг хөгийн юм .�##�иа с�##�бадай нар
Хөгжих боломжийг хулгайлсан энэ хулгайчуудаас хэр хэмжээний ашиг орлого нь тодорхой тул татвар тэр хэмжээгээр нь авч улсын өрийг даруулахгүй юм бол зүгээр тайлан сонсгол болох учиргүй. Жүжиг тавьж байжээ гэж ойлгогдож байна
naad taviltad dramaa odoo ajil bolgoj naad nuhduuddee hariutslaga toots!
Маш том хулгайг илрүүлсэн энэ ЗГазартаа т�##�архаж байна.өмнө нь 30 жилийн дотор хичнээн ЗГ гаргаад энэ аймаар хулгайнуудыг илрүүлсэн билээ.энэ бол маш чух�##� асууд�##� бөгөөд монголчуудад онцгой сайн үйл явд�##� болсон билээ.
Yaj toluuleh ve herhen arga hemjee avhuu
Доржхандаас эхлээд хэсэг нөхөд биржээр зарахыг эсэргүүцээд байсан биржээр зарах нь ашигтай улсын төсөвт орж ирж байгаа мөнгөн дүн өссөн борлуул�##�т нэмэгдсэн нааштай мэдээлэл байна. Тэр хүн ер нь ямар санаатай этгээд байв анхаарах хэрэгтэй юм бишүү
Иргэдэд оногдох ноогдол ашиг хэдэн жил хулгайч нараас болж замхарсан мөн үү??????????
Одоо наад хулгай хийсэн нөхөдүүдийн хөрөнгийг хурааж 1072 хувьцаагаа тарааж өгвөл мөн ч сайхандаа
гэмгүй царайласан Энхбаярын удирдаж байгаа өөрөө шудрага бус хүн адил таар шуудай нэгнээ шүүж чадахгүй ажиллаж чадахгүй татварын мөнгө завшигч ажиллуулж чадахгүй хүнээ ч тавьж дээ Доржхад Ганбаатарын �##�ь нэгээр ахлуулсан бол сайн асууж явах байсан энэ нэг зонхуу шиг юм болгоод тавьчихна
Энхбаяр болон түр хорооны гишүүд сайн ажилласан