Тайванийн ач холбогдол өндөр сонгууль эхэллээ
Тайванийн ерөнхийлөгч болон парламентын сонгууль өнөөдөр эхэлж тус улсын иргэд саналаа өгч байна. БНХАУ тус сонгуулийг дайн эсвэл энх тайван, хөгжил цэцэглэлт эсвэл уруудан доройтохыг аль нэгийг сонгох ач холбогдолтой гэж мэдэгдэн, Тайвань иргэдийг зөв сонголт хийхийг “уриалсан” юм.
Тус арлын орон 1996 онд хамгийн анхны ерөнхийлөгчийн сонгуулиа явуулж байсан. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн нэр дэвшсэн. Эрх баригч Ардчилсан Прогрессив намаас Лай Чин Тэ, Куоминтань намаас Хоу Юүи, Тайванийн Ардын намаас Ко Вэньжэ өрсөлдөж буй.
Өнгөрсөн саруудад явагдсан санал асуулгаар Лай Чин Тэ илт тэргүүлж байсан юм. Гэхдээ сүүлийн үед түүний тэргүүлэл 5 хувь хүрэхгүй болсон байна. Түүний гол өрсөлдөгч бол Куоминтань намын Хоу Юүи. Куоминтань нам БНХАУ-тай илүү ойр харилцаа тогтоохыг дэмждэг.
Тайванийн Батлан хамгаалах яам өнөө өглөө Хятадын хоёр агаарын бөмбөлөг Тайванийн хоолойг давсан гэж мэдэгджээ. Хоёр бөмбөлгийн нэг нь Тайванийн газар нутаг дээгүүр нисэж өнгөрсөн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.