Хэргийн мөрөөр: Дорноговьд амиа алдсан охины хэргийг прокурор нууцлалтай хянаж, сэжигтнийг 108 хоног хорьж байна

Дорноговь аймгийн Сайншанд суманд 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр 12 настай охин сургуульдаа явах гэж гэрээсээ гараад сураггүй алга болж, улмаар дөрөв хоногийн дараа тус аймгийн Мандах сумаас цогцос нь олдсон харамсалтай хэрэг гарсан.
Эрэн хайх ажиллагааны хүрээнд тухайн үед охиныг авч явсан сэжигтнүүдийг Өмнөговь аймгаас саатуулж, эл харамсалтай хэрэгт нийгмээрээ нэг эмзэглээд өнгөрсөн.
Тэгвэл уг хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа одоогийн байдлаар ямар түвшинд өрнөж буй талаарх мэдээллийг хэргийн мөрөөр хүргэж байна.
-Сэжигтэн Г.Гантулга баривчлагдаад 108 хонож байна-
Охиныг алга болсны маргааш нь буюу аравдугаар сарын 4-ний өдрийн 16:00 цагийн орчимд сэжигтэн Г.Гантулгыг Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт тээврийн жолооч иргэдийн оролцоотойгоор саатуулж, баривчилсан. Сэжигтэн мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж олон худал мэдүүлэг өгч эрлийн ажилд хүндрэл учруулсан тул охины цогцсыг гурав хоногийн дараа олсон юм. Сэжигтнийг баривчлан хориод 108 хонож байна.
Гэвч түүнийг хаана, аль хорих ангид цагдан хорьж буй нь тодорхойгүй байгаа юм.
Сэжигтэн Г.Гантулга 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 47 настай. 19 настайгаасаа гэмт хэрэг үйлдэж, зургаан удаагийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан. Хорихоос хоёр удаа оргосон нэгэн аж. Түүний талаарх нэмэлт мэдээллийг доор дэлгэрүүлж хүргэнэ.
-Өмгөөлөгч мөрдөн байцаах ажиллагаа дуусаж, прокурорт шилжсэн гэв-
Тэгвэл хэргийг анх Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаад ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба руу шилжүүлсэн байна.
ЦЕГ-аас тодруулахад "Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Харин талийгаач охины ар гэрийнхний өмгөөлөгч Л.Баттогтохоос хэргийн мөрдөн шалгах ажиллагаа аль шатандаа явж байгаа талаар тодрууллаа.
Тэрбээр "Хэрэг прокурорын шатандаа явж байгаа. Мөрдөн байцаалтад буцаах эсэх нь тодорхойгүй. Сэжигтэн хоригдож байгаа. Ажлын хэсэг орсон, нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
ЦЕГ-ын зүгээс мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй хэмээсэн ч хохирогчийн өмгөөлөгч дууссан, прокурорт шилжсэн гэж ярьсан нь анхаарал татаж байгаа юм.
-Охины ар гэрийнхэн мөрдөн шалгах ажиллагааны талаар ямар ч мэдээлэлгүй байна-
Нөгөө талаар, мэдээллийг талийгаачийн ар гэртэй холбогдон дэлгэрүүлэхийг оролдлоо.
Талийгаач охин ам бүл хоёулаа, тэтгэвэрт гарсан ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Ар гэрийнхээс нь мэдээлэл авахаар холбогдоход,
"Мөрдөн шалгах ажиллагааны талаар ямар ч мэдээлэлгүй байгаа" хэмээн, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав.
-Сэжигтэн долоон жилийн өмнө хугацаанаасаа өмнө суллагдаад байв-
Талийгаач охины задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарч, охин хулгайлагдсан өдрийнхөө маргааш буюу 24 цагийн дараа амь насаа алдсан болохыг тогтоосон.
Өмгөөлөгч Л.Баттогтох "Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд охинд задлан хийсэн. Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж бий. Гэхдээ задлан дээр нь орж харахад үгээр илэрхийлэх аргагүй байдалтай байсан. Би цаазын ял байх ёстой гэж боддог хүн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ар гэрийнхэн нь мэдээлэл хийнэ" хэмээж байсан юм.
Харин сэжигтэн Г.Гантулга нь 1995 онд 19 настайдаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж, зургаан сарын ял сонсож байсан. Үүнээс хойш гурван жилийн дараа буюу 1998 онд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдэж 12 жилийн хорих ял авсан юм. Тэрбээр 1999 онд ял эдэлж байхдаа хорих ангиас оргож, хулгайлах гэмт хэрэг давтан үйлдсэн тул түүнд 2.3 жилийн хорих ял нэмж оноожээ. Гэвч 2009 онд дахин оргож, зургаан жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Мөн 2014 онд гар утас худалдааны төвд танхайрч, олон тооны утас хулгайлсан хэргээр дахин зургаан жилийн хорих ял сонсож байжээ.
Түүнийг 2016 оны есдүгээр сард Төв аймгийн Баян сум дахь хорих 415 дугаар ангиас сайн засарч хүмүүжсэн гэх магадлангаар ял эдэлж дуусах хугацаанаас нь долоон жилийн өмнө сулласан байна.
Дээрх мэдээллүүдийг нэгтгэж харахад,
- Сэжигтэн Г.Гантулгыг 108 дахь өдрөө хорьж буй ч хаана гэдэг нь тодорхойгүй байна.
- Өмгөөлөгч хэргийг прокурорын шатанд шалгаж буй хэмээсэн. Харин ЦЕГ-ын зүгээс мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй гэж хариулсан.
- Ар гэрийнхэн нь мөрдөн байцаалтын талаар ямар ч мэдээлэлгүй байгаагаа илэрхийлэв.
Хэргийн талаар өмнөх нийтлэлийг унших бол ЭНД дарна уу.
Т.ОЧ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
йм нүдний булай хог новшийг шууд устгах хэрэгтэй шүүдээ
Хайран ч хүүхэд одоог хүртэл сэтгэл эмзэглэсээр.. ийм хүн хогийг төрүүлсэн эцэг эх?????... бүх насаар нь тамд унагахсаан
Өмгөөлөгч нь тэгээд юм дуусахаар яриа. Наад хэрэг чинь ойлгомжтой наад хүн чинь хатуу шийтгэгдэнэ. Гол асууда л нь Сэржмядаг гэдэг хүүхдийг наад нөхөр чинь хулгайлсан байх магадла лтайг л тогтоох нь мөрдөгчийн ажил байсан байх. 2. Нийтийн тээвэр хөгжүүлж хүүхдүүдийг хамгаа лья. Тэгвэл тэд таксинд суух шаардлагагүй болно. 3. Тэр оройдоо гуанзанд зогсоод явахад амьд байсан байна. Цагдаа яагаад тэр мөрөөр сайн ажиллаагүй вэ? Тэр хүмүүс хүүхэд рүүгээ нөгөө хүн чинь ирж хооллоод явлаа гэж хэлсэн гэсэн.
Eniig shorond n zugeer l tsaash n haruulchih heregtei.hen negneer.orosuud tegdeg bur zohion naiguulalttai.huuhed huchindej alsan humuusiig tegeed l ar gert n hiisen heregtee gemsheed uuriiguu boochihloo l gedeg.iim novshnuudyg uhtel n tejeeh hereggui gedgiig medej bgaa blhoor shorongiinhon tegdeg.ih zugeer sanaa shuu.
Ард түмэн гэж Нямбаатарын утсан хүүхэлдэй юм уу? Т�##�бай дээр гарж жагса�##� хийцгээе. Ирсэн хүн болгонд 50000к аваарай.
Бүү донгос. чиний үгэнд орж жагса�##�д очих гөлөг ч байхгүй
Цаазаар авах ялаа сэргээж болдоггүй юмуу ийм хүмүүс засрахгүй
Ийм ярагчинд боломж олгоод бгаа манай хууль шүүхийн буруу маш их бгаа тэр охинд маш их харам�####�г
Манай шүүхийн 100 хувь буруу байна. Бага насны хүүхэд хүчиндээд шоронл орсон хүн сүгийг магадлангаар сулладаг шүүх болон шүүгч манайхаас өөр хаана ч байхгүй. Энэ хогийн нүүр нүдийг нь яагаад хаагаад байдаг юм бэ. Зургийг нь нутаг ус аав ээжийн нэртэй тавиачээ. Хүн өөрөө нэр төрөө бодохгүй байхад түүний нүд нүүрийг хаах хэрэггүй.
tsaazyn yalyg sergee
ene aluurchin sadistaas oor yum ix gana daa sain shalgax xeregtei.Xuuchny ue baisan bol yasyg ni tsaital shuux yostoi. tsaazyn yalyg sergeex yostoi ochiggui tolgoig ni avax ni zov.
Цаазын ял сэргээх нь зөв хэрэглэх эсэх нь шүүхийн асууд�##� хүн �##�аад татвар төлөгчдийн мөнгөөр насаараа тэжээлгэн гэж шагн�##� шиг байгаа биз