Дэлхийн банкнуудын хөрөнгө таван жилийн дотор $7 их наядаар нэмэгдэх боломжтой
“Boston Consulting Group” нэртэй компани даваа гарагт /2024.01.15/ нийтэлсэн тайландаа өсөлтийг дэмжиж, бүтээмжийг нэмэгдүүлэх томоохон арга хэмжээ авч чадвал дэлхийн банкнууд нийт хөрөнгөө таван жилийн дотор 7 их наяд ам.доллароор ихэсгэх боломжтой гэжээ.
Тус компани банкны салбарын ирээдүйн талаарх гутранги үзлийг үүсгэж буй хамгийн том хүчин зүйл нь ашигт ажиллагаа буурсан явдал гэж үзсэн юм. Гэхдээ тэрхүү тайланд тулгарч буй сорилтуудыг үл харгалзан өсөлтийг баримталж, зах зээлийн үнэлгээг бүртгэлийн үнэлгээтэй харьцуулсан харьцааг сайжруулж чадвал банкнууд одоогийн хөрөнгөө хоёр дахин өсгөж болно гэж бичсэн байна.
Зах зээлийн үнэлгээг бүртгэлийн үнэлгээтэй харьцуулах нь тухайн байгууллагын жинхэнэ үнэлгээг тооцоолох аргуудын нэг. Тус харьцаа нэгээс бага байна гэдэг нь тухайн компанийн хувьцаа дутуу үнэлэгдэж байгаа, худалдаж авахад ашгаа өгөх магадлалтай гэдгийг илтгэдэг.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.