Top StoriesНийгмийн

Сурвалжилга: Сүүлийн 17 хоногт гурилын үнэ 67 хувь өсжээ

Гурилын үнэ 2015 оныг хүртэл 1000 төгрөгөөс доош дүнгээр борлуулагддаг байжээ. Энэ үнэ 2019 оноос эхлэн эрчимтэй нэмэгдсээр өнөөдөр нэг кг нь 4150 төгрөг хүртэлх үнээр борлуулагдаж байна. Тооцоолбол, дөрөв дахин буюу 410 хувь нэмэгджээ.

Доорх графикт харуулж байгаачлан гурилын хамгийн доод үнийг цэнхэр, дээд үнийг нил ягаан өнгөөр ялган харуулав.


-Сүүлийн 17 хоногт гурилын үнэ 67 хувь өсжээ-

График дээр дарахад үнийн дүн тодорч гарч ирнэ.

Тоон мэдээллийн эх сурвалж Нийслэлийн статистикийн газар


Дээрх графикаас харахад гурилын үнэ 2023, 2024 онуудад огцом өсжээ. 2023 оны график нь арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногийн үнэлгээ юм. Тэгэхээр өнөөдрийг хүртэлх 17 хоногийн дотор гурилын үнэ 67.5 хувь өссөн байна. Мөнгөн дүнгээр тооцвол 1350 төгрөг болох аж.

Уг график нь Улаанбаатар хотын зөвхөн зах худалдааны төвийн үнийг статистиклан харуулаагүй, нийт зах зээлд зарагдаж буй үнүүдийг хамтатгасан дүн юм.

Энэ нь шууд утгаараа сар шинийн баярыг амдаж наймаачид үнийг хөөрөгдүүлсэн гэх хар таамаг гарч буй. Тэгвэл энэ хэр бодитой таамаг болохыг гурил борлуулагч, үйлдвэрлэгч, хэрэглэгч, тариаланчдын холбооны тус тусын байр суурийг хүргэе.


-Гурилын үйлдвэр үнээ 100 төгрөгөөр нэмсэн-


Гурилын үнэ ийн өссөн явдлыг худалдаа эрхлэгчид хэлэхдээ "Үйлдвэрээсээ нэмэгдэж байгаа. Буудай ховордсон нь үйлдвэрлэгчдийн үнээ өсгөх шалтгаан болсон" гэх байдлаар иргэдэд тайлбарлаад байгаа юм.

Тэгвэл "Улаанбаатар гурил" компанийн Борлуулалтын албаны дарга Д.Ариунсанаа хэлэхдээ "Монгол Улсад тариалсан улаан буудай нь чанарын шаардлага хангаагүй. Намар их бороо орсон учраас соёололт явагдаж, цардуулын хэмжээ хангалттай биш гарсан. Тиймд арванхоёр дугаар сараас ОХУ-аас улаан буудай оруулж ирсэн. Тээвэр, гааль, татвар нэмэгдсэн учраас бид бүтээгдэхүүнээ энэ оноос эхлэн 100 төгрөгөөр өсгөсөн. Гурилууд 1420-2500 төгрөгийн хооронд үйлдвэрээс гарч байна" гэв.


"Ямар ч улаан буудайн хомсдол байхгүй. Гурилын үнэ 1000 төгрөг гарантай байвал зохистой"


Монгол Улс 2023 онд улсын хэмжээнд 430 мянга гаруй тонн улаан буудай хураан авчээ. Хурааж аваагүй, илүүдсэн улаан буудайнууд тариан талбай дээрээ олон тонноороо байсаар байгааг Монголын тариаланчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Өнөржаргал онцоллоо. Тэрбээр "Биднээс улаан буудайг авч байгаа үнээр тооцоолбол гурилын үнэ 1000 төгрөг гарантаа байх тооцоолол гардаг. 430 мянган тонн улаан буудай гэдэг бол дотоодын жилийн хэрэгцээнд хангалттай бөгөөд хэрэгцээг бүрэн хангаж чадна. Одоогийн үнийн өсөлтийн суурь шалтгаан биш" гэдэг мэдээлэл өгсөн юм.

Монгол Улс хүнсний бүтээгдэхүүн, улаан буудай зэргээ дотоодоосоо бүрэн хангадаггүй. Тэр утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хувьсгал"-ыг 2022 оны сүүл үеэр эхлүүлсэн. Ингэхдээ төрөөс дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих ажлыг төлөвлөн, нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн байдаг. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, иргэддээ хямд чанартай хүнсээр хангана гээд байв.

Тэгвэл энэхүү хүнсний хувьслыг "Улаанбаатар гурил" компани "Бидэнд илт гараад байгаа өөрчлөлт байхгүй. Ажил өмнө явдаг байсан шигээ л явж байгаа. Ээлтэй хүмүүстээ ээлтэй байгаа байх" хэмээв.

-Жил бүрийн цагаан сарын өмнө гурилын үнэ өсдөг-

Харин тогтмол гурил авч хэрэглэдэг Иргэн н.Болд-Анх хэлэхдээ "Өмнө нь 25 кг-тай гурилыг 24-27 мянгаар авдаг байсан. Харин одоо 10 кг-тай Улаанбаатар I гурилыг 29 мянгаар авч байна. Мэдээж хэрэг дээд, дээдийн дээд, ширхэгтэй дээд гурил авч хэрэглэвэл зардал улам л нэмэгдэнэ. Ер нь жилийн жилд цагаан сарын өмнө гурилын үнэ тодорхой хэмжээгээр нэмэгддэг. Гэхдээ ноднингоос эхлээд арай л хэтэрхий нэмж байна. Цаашдаа энэ байдлаар өсөөд байвал хамгийн өргөн хэрэглэдэг I гурил 5000 төгрөг болж мэдэхээр л байна" гэдгийг онцолж байсан бол иргэн н.Энх-Энэрэл ийн өгүүлсэн юм.

Тэрбээр "Гурилын үнэ сорт сортоосоо хамаараад өөр өөр үнэтэй байна. Өчигдөр 4500 гээд цав цагаан, буузанд үзэмжтэй гурил байсан. Бүх гурил тийм үнэтэй биш 2400-3800 төгрөг хооронд голдуу харагдсан. Өнгө нь борлох тусмаа хямд байна. Нэг уут гурил 3500 төгрөгөөр авлаа. Цагаан сараар боорцог хайрч хэншүү гаргах гэснээ болиод өөх шаргааж хэншүү гаргая уу гэж бодоод явж байна" гэлээ.

Тэгвэл бид Emart худалдааны төв буюу дундаж үнэтэй дэлгүүрт гурил хэдэн төгрөгөөр зарагдаж байгааг үзэхэд:

-Emart худалдааны төвд гурилын үнэ 1880-3990 төгрөг байна-

  • "Хурх" нэгдүгээр гурил- 2430 төгрөг
  • "Хурх" Wheat Flour- 3000 төгрөг
  • "Хурх" дээд гурил- 3730 төгрөг
  • "Хурх" буудайн хоёрдугаар гурил- 2320 төгрөг
  • "OEG" импортын нэгдүгээр гурил- 2430 төгрөг
  • "Алейска" нэгдүгээр гурил- 2990 төгрөг
  • "Алтантариа" хоёрдугаар гурил - 1880 төгрөг
  • "Алтантариа" дээд гурил - 2990 төгрөг
  • "Алтантариа" нэгдүгээр гурил - 2450 төгрөг
  • "Алтантариа" дээдийн дээд гурил - 3990 төгрөгөөр тус тус худалдаалж байлаа.

Статистикийн гаргасан үнээс бид бүх худалдааны төвүүд гурилаа 4150 төгрөг хүртлээ өсгөөгүй. Зарим дэлгүүрүүдэд тийм үнээр борлуулж байгааг Emart худалдааны төвийн жишээ харуулж байна. Тиймээс Улаанбаатар хотын иргэд цагаан сарын баярын далимдуулан үнийг хэт хөөргөж 4000 болон түүнээс дээш үнийн дүнтэй гурил борлуулж буй худалдаа эрхлэгчид шаардлага тавих, тухайн дэлгүүрийг сонгохгүй байх зэргийг анхаарах шаардлагатай болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-17 08:20

Гурил хийдэг сайдтай аргагүй. 10000 ч болохыг үгүйсгэхгүй МАНгар ху жаа намын үед

зочин
зочин
2024-01-17 13:33
Reply to  Зочин

Гурлын ЧЕНЖээр сайд тавьчихаар өсөхгүй яадаг юм бэ.ПОПУЛИЗМДСЭЭР БАЙГААДгурлын үнийг өсгөж ч чадсан сайдтай монгол улсаа гэж

Зочин
Зочин
2024-01-17 08:34

Арай дэндүү байна аа.Ерөнхий сайд, с�##�барын сайд бусад �##�баныхан гурилын үнээ барьж чаддаг бодлого баримт�##�ж чаддаг болоосой ядаж л. Сонгуулиар намдаа их хэмжээний хахууль авчхаад монополь үйлдвэрлэгчид импортлогчдод юу ч хэлж чадахгүй шаардлага тавьж хариуцлага тооцож чадахгүй болчихдог юм шиг бгаан.МАНчид хахууль хулгай луйвартайгаа �######�ж д�##�д орох болтугай шийтгэл нь ирэг тэдэнд

Зочин
Зочин
2024-01-17 11:16

Монголчууд бүгдээрээ өлсөж үхсэний дараа хоол хүнс бусад үйлчилгээний бодит үнэ тогтоно. Төр засаг зарчимаараа ажиллаж чадахгүй бол өм цөм тулт�##� мөлжиж баяжих гэсэн монголчуудын бүдүүлэг зэрлэг шун�##� үхэл зовлонд хүргэхээс өөр замгүй болно. Одоохондоо хятаадын Эрээн монголчуудыг аварч байгаа.

Зочин
Зочин
2024-01-17 14:32

ХҮРЭЛСҮХЭЭ ЧАМАЙГ ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ ГЭЖ ПОПРОХООС ЧИНЬ ӨМНӨ БОЛОРЧУЛУУН ГЭХ НОВШИЙГ САЙД БОЛООГҮЙ БАЙХАД 1 КГ ГУРИЛЫГ 2 МЯНГА ХҮРЭХГҮЙ ҮНЭЭР АВДАГ БАЙЛАА . ТЭГЭЭД БАС ЭНЭ НОВШИЙН САЙД ЧИНЬ ХУВЬДАА ДОРНОД ГУРИЛ ГЭХ КОМПАНТАЙ Ш Д . ТА НАРЫН НӨГӨӨ СҮРХИЙ ХУВЬСГАЛ ЧИНЬ ЭНЭ ҮҮ? ОДОО ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДНА БИЗДЭЭ? ӨГЛӨӨ ТАЛХ СҮҮ АВХУУЛЛАА . ТАЛХ ЧИХЭРИЙН 1 ТАЛХ 3350 ГЭНЭЭ НӨГӨӨ ЕӨК АСАН ЛУЙВАРЧИН Х БАТТУЛГЫН КОМПАНИ МӨНҮҮ? СҮҮ5500 ХУВЬСГАЛ УУ ? ХЯМРАЛ УУ ? ОРЛОГО БАГТАЙ ЖИРИИЙН ИРГЭДЭЭ ӨЛБӨРЧ ҮХ ГЭЖ БАЙГАА ЮМУУ ? ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛИАР ТӨРД ШУРГАЛЖ АРД ИРГЭДЭЭ ГАРГУУНД НЬ ХАЯСАН ЭНЭ МЭТ ЛУЙВАРЧИДЫГ ЗААВАЛ �######�УУЛАХ МАШ ХАРИУЦЛАГТАЙ ЦАГ ҮЕ ИРЖ БАЙГАА ШҮҮ МОНГОЛЧУУДАА

Зочин
Зочин
2024-01-18 09:47
Reply to  Зочин

Үнэн шүү хүнсний хувьсг�##� биш үнийг хувьсг�##� болсон бүх хүнсний нуга өссөн ард нь ашиг сонирхолын бүлгүүд байгаа гурилын үнэ 1500төгрөг байх бүрэн боломжтой. Суд�##�гаач байгаа

Зочин
Зочин
2024-01-17 21:43

Yagaad nemeed bdag yum we tsagaan sar boloh gej bga bolohr uu esvel uur zuil nuluuluud bna uu mongolchuud yaj amidrah yum bol yumniih une nemegdeed bdag arai hetsuu yuma

F-in awesome!!
F-in awesome!!
2024-01-17 23:46

Mongoloid xun max, guril bxad bolno gesen Yasan tanuus?! :DDDDD

кхкх
кхкх
2024-01-18 00:32

ЭНэ улсад Их Өлсгөлөн (Great Hunger) хэрэгтэй бн!

хүннү
хүннү
2024-01-18 06:20

Хүрэлсүх “хүнсний хувьсг�##�” гэж хүнсний үйлдвэрүүдээр явсан. Нөгөөдүүл нь “ерөнхийлөгч биднийг тоож байна” гээд бүр даварч эхэллээ. Одоо засгийн газраас импортын гурилын га�##�ийн татварыг чөлөөл. Тэгэх юм бол гаднаас хямд гурил орж ирнэ. Үндэсний үйлдвэрүүдийг дэмжих хэрэггүй юм байна. Одоо монгол үгсэн хув�##�дадагүй юм байхгүй боллоо. Нефти импортлогчид, гурил үйлдвэрлэгчид, Махны худ�##�даачид…гээд бүгд үгсэн хув�##�даж үнээ нэмдэг. Зах зээлийн өрсөлдөөнгүй улс манайх л байх.

Зочин
Зочин
2024-01-18 07:17

Дотоодын үйлдвэрүүд онцгүй байна төрөөс хөнгөлөлт авч авчихаад гурилын үнээ тэнгэрт гарт�##� нэмлээ мөн болорчулуун гэдэг гурилын чёнж сайдыг �######�уулж хаяач гурилын үйлдвэрүүд дампуурв�##� таарна мөн МАН намтайч холбоотой ард түмний амьдр�##� өдөрөөс өдөрт доройтож байна

Үнэн үгтэй хүн
Үнэн үгтэй хүн
2024-01-18 08:43

ХХААЯамны сайд гээд бгаа Болорчулуун гэж новшийг �######�уулаач тэр луйварчин үнэ хөөрөгдөж бна Тэрийг гурил үүрэгчээр нь буцаагаад явуулчихаач.

Зочин
Зочин
2024-01-18 09:12

Гурилын үйлдвэр үнээ үндэслэлгүйгээр нэмж байна. Ха-луун намраар 9 сард 25 кг нь 32,000 байснаа шууд 48,000 болж өссөн. Сая оны өмнө 25 кг нь 50,000 байснаа өчигдөр 65,000 болж өслөө. Тари�##�анчид өч төчнөөн сая төгрөгний хөнгөлөлт, хөнгөлөлттэй зээл авдаг. Бидний татвар төлөгчдийн мөнгөөр л хүүдэгнэж буй хэрэг. Тэгсэн мөртөө гурилынхаа үнийг нэмж бидний �######�ийг ухаж байна. Ерөөсөө гурил будаагаа гаднаас 100 хувь импортлож, дотоодын үйлдвэрлэгч, тари�##�анчдад элдэв хөнгөлөлт татаас өгөхөө больё! Татвар төлөгчид бид мөлжлөгийн золиос биш. Төрөөс ма-лчид тари�##�анчдад хөнгөлөлт, урамшуула-л олгохоо зогсоо!

Гэрэл
Гэрэл
2024-01-18 10:57

Импортоор орж ирэх гурилыг хориглохоо болих хэрэгтэй болжээ.ЗГ дотоодын үйлдвэрлэгчээрээ хулхидуулсаар байгаад ард түмнээ мөлхүүлэхнээ.Хариуцлага сул.хууль хүчгүйг л харуулж байгаа юм.гурилыг дотоодоосоо 100% ханг�##�аа гээд ямар үр дүн байна.хамгийн өндөр үнэтэй гурил хэрэглэж байж.монополь зах зээлийн уршгийг бензин.гурил 2 дээр ханг�##�ттай харж байна даа.

Зочин
Зочин
2024-01-18 12:36

нөгөө инфлац 7.9 болсон гээд амжилт яриад бсан хаана бна төрийн тэргүүн худлаа яриад иргэд нь с�##�аавч өгөхөөс яхав оилгомжтой

Ard
Ard
2024-01-18 14:49

Хохинэээ хамаг баялгааа нам нам дагасан өлөн авилгач том жижиг хулгаачуудад тонуулдаг арчаагүй ул ш�##� чацага нэртүүд гээ биздэээ солонгос шиг авилгач хулгаачуддааа хатуу ял өгдөг бол �##�ь эрт сайхан амьдрах байлааа гирил хавар мах т�##�хаа үнэтэйг гайхаадл хуцацгааа тэнэг м�##�уудааа монголд авилгач хулгаачдан баяждаг бүүүр автобусыг хүртэл хуучнаар сольж ашиг олдог нүгэлт хүүрүүд ямар иргэд байна тэгжл амьдрана

сонголтын төлөөс
сонголтын төлөөс
2024-01-19 06:39

Гурилын үнэ нэмэгдэж үр төлөөсөө ард түмэн хүртэх цаг болжээ. Mill haus гурилын Махимпэкс хиамны Т�##�х чихэр хайртай удирдагч Женко мэдлийн үйлдвэр үнэ гэдгийг манлайлан нэмнэ.Сайд Х.Болорчулуун гурилын бизнестэй ЖДУ гийн ноён мөн гурилын ашиг сонирхолтой.

Зочин
Зочин
2024-01-19 10:33

Харин импортын гурилын үнэ дотоодод үйлдвэрлэснээс хямд байгаа манайхан л ашгийг олох гэж нэмж байдаг.

Гэрэл
Гэрэл
2024-01-20 10:08

Энэ үндэсний үйлдвэрлэгчдыг ойлгохгүй юмаа.ямар их шун�##� вэ.ядаж үндэснийхээ 2хон баярын үеэр бүтээгдэхүүний үнээ 50% хүртэл хямдр�##� үзүүлж болдоггүй юмуу.бусад үеүдэд нь нэмсэн үнээрээ зарна биз.төрөөс маш их дэмжлэг авдаг юм байн�##�ээ ш дээ.ямар муухай өлөн ханаж цадахаа мэдэггүй хүмүүс газар тари�##�ан гурил үйлдвэрлэлд ажилладаг юм вэ.үндэсний баяраараа хямдр�##� үзүүлэхгүй бол үндэсний үйлдвэрлэийг дэмжихийн хэрэг байна уу.импортын гурилаа оруулж ирж иргэдэд сонголт өгөх хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-01-21 19:09

Ashig sonirhiliin zurchiltei huneer said bolgood tavichihsan guriliin une chini ahiad ch usuh bolno

Зочинзочин
Зочинзочин
2024-03-12 11:35

Үхэж д�##�д ороосой шун�##�ын тулам гурилын үйлдвэрийн эзэд. Олсон мөнгө нь яаж шингэдэг юм болоо ард түмнээ шулдаг ичдэггүй новшнууд.

Холбоотой мэдээ

Back to top button