Нийгэм мэдээ
Архинаас гарсан иргэн цагдаагийн байгууллагад талархлын бичиг илгээжээ
Говь-Алтай аймгийн Цагдаагийн байгууллагат нэгэн иргэнээс талархлын бичиг иржээ.
Тодруулбал, Архи согтууруулах ундааны хамааралтай байсан иргэнийг тус аймгийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн газрын хошууч Э.Одбаатар болон хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Жаргалцэцэг нар архины эмчилгээнд хамруулжээ. Тэрбээр "намайг архины эмчилгээнд явуулснаар би архинаас гарч, гэр бүлтэйгээ амар жимэр амьдарч байна" гэжээ.
Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас иргэдийн талархлыг олон нийтэд хүргэдэг аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.