Нийгэм мэдээ

НАОБТГ: Нийслэлд тархсан үнэр "Цэвэрлэх байгууламж"-тай холбоотой

Үе үе нийслэлд өмхий үнэр үнэртээд удаж байгаа билээ. Угаарын гэхэд хэцүү энэ үнэр хаанаас, хэрхэн, юунаас шалтгаалан үнэртдэгийг бид төдийлөн сайн мэддэггүй аж. Улаанбаатарт өнөөдөр үүрийн 05 цагаас эхлэн үл мэдэгдэх, хачин өмхий үнэр их хэмжээгээр агаарт тархаад байна.

Үүнтэй холбоотойгоор ОБЕГ, Нийслэлийн эрүүл мэндийн алба, Нийслэлийн агаарын чанарын албанаас тодрууллаа.

ОБЕГ-"Одоогоор манай байгууллагат энэхүү үнэрийн талаар бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна. Хэрэв ямар нэгэн албан байгууллага болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн энэхүү үнэр тархсан бол бид цаг тухай бүрд нь мэдээлэх болно".

Нийслэлийн эрүүл мэндийн алба- "Одоогоор үнэртэй холбоотойгоор хохирсон иргэний мэдээлэл байхгүй. Энэ үнэр хаанаас гарч байгаа нь тодорхойгүй байна".

Нийслэлийн агаарын чанарын алба- " Иргэд хүхэр үнэртэж байна гэж байгаа ч суурин харуулуудаас харахад зөвхөн нэгдүгээр хорооллын бүсэд хүхэр их гарсан. Өчигдөр түлсэн нүүрс өнөөдөр ингэж үнэртэнэ гэж байхгүй. Тиймээс энэхүү үнэрийн талаар бид судалж байна. Цэвэрлэх байгууламжаас хүйтрэх үед энгийн хэмжээнээс илүү өндөр уур савсдаг. Манай урьдчилсан дүгнэлтээр хотод тархсан үнэ төв цэвэрлэх байгууламжаас гарч байна. Бид үнэртэй холбоотой мэдээллийг та бүхэнд цаг тухай бүрд нь мэдээлнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button