СПОРТ

Л.Алтанцэцэг дэлхийн мастеруудын наадмаас тэшүүрийн төрөлд хүрэл медаль хүртлээ

Италийн Ломбардиа мужид энэ сарын 12-ны өдөр эхэлсэн Дэлхийн мастеруудын өвлийн III наадамд 64 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд өрсөлдөж байна. Манай улсаас тус наадамд цана, тэшүүрийн төрлөөр Ц.Оюунцэцэг ахлагчтай 22 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож буй. Тэгвэл гүйлтийн тэшүүрээр 500 метрийн зайд ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр Дэлхийн мастеруудын өвлийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн монгол тамирчин бөгөөд 2015 онд тэшүүрийн 500, 1000, 1500 метрийн төрөлд алтан медаль хүртэж байсан бол 2020 онд Австри улсад 5000 метрийн төрөлд мөнгө, 3000 метрийн төрөлд хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button