НИЙГЭМ

Танилц: Маргаашаас нийтийн тээвэр дараах шинэ чиглэлүүдээр үйлчилнэ

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус маргааш буюу нэгдүгээр сарын 20-ноос үйлчилгээнд гарна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх  богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явах юм. Дээрх чиглэлүүд бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой.

Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэх юм. Түүнчлэн чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөсөн. Зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоог гаргаад байна.

  • М1 чиглэл нь Таван шар-Офицеруудын ордон хүртэлх чиглэлд 75 автобус, ойролцоогоор 2-3 минутын давтамжтайгаар нийтийн тээвэрт үйлчилнэ. Эдгээр автобус өөр чиглэлд явахгүй. Эхний автобус ирэхэд араас нь дараагийн автобус 1-2 минут, цаад тал нь гурван минутын давтамжтайгаар зорчигчдоо хүлээж авна.
  • М2 чиглэл нь Зунжин худалдааны төвөөс урагш явсаар Сүхбаатарын талбайн зогсоол дээр очно. Улаанбаатарын төв талбайн автобусны зогсоолд баруун талаар тойрч ирээд Соёлын төв өргөөний хажуугаар явсаар зогсоол дээр хүмүүсээ буулгаж, баруун талын гарцаар гараад ордон тойроод хойш явна. 
  • М3 чиглэл нь Нисэх-Сүхбаатарын талбайн урд талын уулзвар болох Төв шуудангийн уулзвараар нэвтрээд 20 метр яваад баруун гар тийшээ эргэнэ. Мөн адил машины зогсоол байгаа хэсэг дээр автобусны буудал төлөвлөж байна.
  • М4 чиглэл нь Шар хадыг хорооллын эцэстэй холбосон хойд тойруугаар явах чиглэл. Мөн ялгаагүй М2 чиглэлтэй огтлолцоно.
  • M5 чиглэл нь Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс Дотоод хэргийн их сургуулийн урдуур явсаар Чулуун овоогоор тойрч урагш Нарны зам руу орно. Улмаар Хермес центр орж, буцаад явна.
  • М6 чиглэл нь шинэ зуун айл буюу Дүнжингараваас зүүн тийшээ байгуулагдаж байгаа Шинэ зуун айл  Монгол тэмүүлэл, 130 дугаар сургуулийн орчимд эцсийн буудлыг нь төлөвлөсөн. Энэ нь Баянмонголын гудамжаар яваад Энхтайваны гүүрэн доогуур ороод ТЭЦ3-ийн автобусны эцсийн буудал дээр очих юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
1 сар 19, 2024 17:53

Тэнэг маршрут хийжээ. Иргэдийг үнэн чирэгдүүлэх нь байна даа.

Зочин
Зочин
1 сар 19, 2024 19:12

Түгжрэл нь хэвээрээ байхад яаж автобусны хурд нэмэгдэх вэ дээ. Түгжрээд ирдэггүй, ача�##��##�тай үед багтдаггүй автобусанд яаж 30 минутанд багтаж суух юм бэ. Зүгээр шулах арга л юм байна доо.

Зочид
Зочид
1 сар 19, 2024 19:41

ЮУ ВЭГЭР ХОРООЛОЛ РУУ ЕРӨӨСӨӨ АВТОБУС ЯВАХГЙ БОЛГОЖЭЭ ТЭНЭГЭЭ. СЭЛХ, БЭЛХИЙН МАРШРУУТ АВТОБУС ЯВДАГ БАЙСАН ХУУЧИН МАРШРУТ СЭРГЭЭГЭЭЧЭЭ. ХОТЫН ЗАХЫН АЙЛУУД ЯАХ БОЛЖ БАЙНА ВЭ?

Иргэн
Иргэн
1 сар 19, 2024 21:22

Дүнжингарав, Сандэй-гээс МУБИС ороход зүүн 4 замаар дамжихад бууд�##� нь хэтэрхий хол байна. Иргэдээсээ сан�##� авч байж энэ чиглэлүүдээ хийхгүй яасан юм бэ

Зочин
Зочин
1 сар 19, 2024 21:44

Богино тойргууд нь түгжрэх юм бна даа!!!

Зочин
Зочин
1 сар 19, 2024 22:25

боли боли нээрээ

Зочин
Зочин
1 сар 19, 2024 23:09

ХҮҮХЭДҮҮД ХИЧЭЭЛДЭЭ АВТАБУСААР ЗОРЧДОГ БОЛОХООР ДЭЛХИЙН ТОМ ХОТУУД АВТОБУСНЫ ЧИГЛЭЛЭЭ ОГТ ӨӨРЧИЛДӨГГҮЙ ГЭЖ БАЙГАА.

Нарантуул
Нарантуул
1 сар 20, 2024 11:54

Арай2 гэр сургууль хооронд автобус байхгүй одоо тэгээд �##�хах уу машин барих уу
Түгжрэлийг улам ихсэгхээр сонин чиглэлтэй болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button