Бусдыг бүлэглэн зодож, амь насыг нь хохироосон этгээдүүд 13 жилийн ял авчээ

2022 оны гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн харьяа нэгэн шөнийн клубт зодоон гарч улмаар нэг залууг наймуулаа бүлэглэн зодож, амь насыг нь хохироожээ. Уг хэргийн гэм буруугийн шүүх хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-ны Баянгол дүүргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгджээ.
Хэргийн талаар тодруулбал, 2022 оны гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө цэнгээний газарт нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж байсан залуучууд хүнтэй муудалцаж. Тус цэнгээний газрын гадаа зодолдсон аж. Уг зодооныг хэргийн хохирогч салгахаар очсон хэдий ч найман залууд зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авчээ.
Гэрчүүдийн мэдүүлгээр хохирогч гуравдугаар сарын 18-ны өдөр гэрийнхээ 00-д ороод гарч ирэхгүй удсан бөгөөд гэр бүлийнхэн нь цагдаа дуудаж, хаалгыг нь нээлгэхэд амиа алдсан байж.
Шүүх шинжилгээний дүгнэлтээр хохирогчийн зүүн талын зулай хэсэг рүү удаа дараа хатуу ултай гутлаар дэвсэлж, өшиглөсөн нь амь насаа алдахад хүргэсэн бөгөөд зүүн талын 6,7-р хавирга нь хугарч, биедээ их хэмжээний зөөлөн эдийн гэмтэл авсан гэж дүгнэгджээ.
Ийнхүү тус шөнийн цэнгээний газрын камерыг шүүж, гэрчийн мэдүүлэгт үндэслэн, хэрэгтнүүдийг барьж, мөрдөн шалгажээ.
Зүүн тархины чамархай хэсэг рүү удаа дараа өшиглөж гэмтээсэн этгээдэд "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж алсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн 13 жилийн хорих ял оноожээ. Харин хамтран хэрэг үйлдсэн этгээдүүдэд 720 цагийн нийтэд тустай хөдөлмөрөөс эхлэн хоёр жилийн хорих ял оноожээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүн туслах хэрэггүй орчлон юм дааа
Ямар зэвүүн оркууд вэ. Хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй хүн нь хохироод амиа �##�даад өнгөрөх ёстой юм уу. Ийм ч хууль, шүүх байх ч гэж дээ. Новшнууд үйлийн үрээ эдлэнэ л дээ. Одоо бүх юм тэнгэрийн хууль цаазаар явна. Элсэн цагийн зарчмаар. Шударга байгаарай.Хүнээрээ байцгаагаарай. Нас барсан з�##�уугийн ар гэрт эмгэнэл илэрхийлье.
Цэргийн баяр төрсөн өдөр.гэх мэтийн д�##�имдуулж хошногоо хорстол архи гудардаг л�##�рын банди нарын тэмдэглэдэг баярыг �##�гасаж сурахгүй бол өөрсдөө энэ мэтээр шоронд очиж хошного болно шүү
13 жил гээд үсрээд 8 жил хоригдоно.өнгөрсөн хүний хохь болоод дуусч бна даа.уг нь бол хүнийг санаатай хороосон хэрэг.манайд ялын бодлого маш тааруу бна.бусад хууль эрх зүй сайн хөгжсөн ,хүний амь насыг 1-рт тавьдаг улсад бол 18-20 жилийн гяндан авах бсан.