ТАЗ-д очсон Л.Цэдэвсүрэн даргын суудалд суухаар “амбиц”-лаж байна

Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Б.Баатарзориг нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин тэдний оронд БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва нар томилогдсон юм.
Тэдний хэн хэн нь ТАЗ-ийн даргын суудалд суух амбицтай ч, МАН бодлогын хувьд Л.Цэдэвсүрэнг дэмжих тухай мэдээлэл цацагдсан.
Бидэнд Л.Цэдэвсүрэн даргын суудалд суухаар илүү амбицлаж буй тухай мэдээлэл дуулдав.
Түүний хувьд МАН-д өндөр албан тушаалууд хашсан хүмүүсийн нэг.
“Ковид-19”-ийн үед БШУ-ны сайдын албан тушаалыг богино хугацаанд хашаад буусан. Буунгуутаа Л.Оюун-Эрдэнийн дэргэд очоод суучихсан. Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөх болж байв. Гэвч удалгүй 2021 оны аравдугаар сард БШУ-ны яаманд ТНБД-аар эргэж ирсэн.
Тэрбээр 1994 онд МУИС-ийн хууль зүйн сургуулийг төгссөн, хуулийн магистр цолтой. Соёлын яамнаас ажлын гараагаа эхэлж, 1996-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөхөөр, 2000 оноос БСШУСЯ-нд хуулийн хэлтсийн даргаар, төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэтгэвэр нь гаргаач ээ
Энэ эмэгтэйд монголын төр ямар өртэй юм болоо. Албан туша�##� болгоныг сэлгээд яваад байх юм.
маш мундаг бүсгүй ХОМ-ыг үз хөрөнгө иддэг хүмүүсийн нэг биш