Нийгмийн
Өнөөдрөөс нийтийн тээвэр шинэ маршрутаар явж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус өнөөдрөөс үйлчилгээнд гарлаа. Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм.
Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарах аж.
Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явах юм. Дээрх чиглэлүүд бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой.































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авч хэрэгжүүлж байгаа санаа нь сайхан хэдий ч жоохон хүртээмжтэйгээр зохицуулалт хиймээр юмаа. Био комбинат,шувуунфабрик нисэх чиглэлээс 5н шар луу нэг ч автобус алга! Таксины үйлчилгээг хална гээд байсан одоо энэ чиглэлд чинь дуртай үнээ хэлээд явж байна.Энэ чиглэлд өөрчлөлт оруулахгүй юм уу? Хэдий болтол такси барих вэ? Хэтэрхий юмаа.