“East” төвийн сууринд цэцэрлэгт хүрээлэн байгуулах Д.Сумъяабазарын попрол замхрав

Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах шатсан “East” төвийг нураагаад удаж буй. Улмаар тухай газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргаж байв.
Өмнө нь тус газарт Манжийн төрийн үеийн “Бат цагаан” нэртэй шорон байжээ. Тус шоронд гамингууд Монголын эх оронч баатар Манлай баатар Ж.Дамдинсүрэн, Д.Бодоо, С.Данзан нарыг хорьж байв. Түүнчлэн 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ренчин, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг тус шоронд хорьж байсан. 1950-аад оны сүүлчээр шоронгийн үйл ажиллагаа зогсож, арьс өнгөний эмнэлэг болсон бол 1990-ээд оны үед барилга нь муудсан тул сууриар нь нураасан байна. Улмаар “East” төв гэх худалдаа, үйлчилгээний байгууламж бий болж байжээ.
Энэхүү түүхийг үндэслэн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн баатарлаг эрсийн дурсгалд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг 2022 оны зургадугаар сард Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга байхдаа гаргаж эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьж, попорч байв.
Харамсалтай нь тухайн газарт барилгын суурь тавигдсаныг цахим орчинд олон нийт дахин шүүмжилж эхэллээ.
Тэгвэл тус газрын одоогийн эзэмшигч болох “Пром-Импорт” ХХК 16 давхар худалдаа, үйлчилгээний цогцолбор барихаар архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулсан байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бузар газар байна, Дээр нь хүн амьдравал хараал хүрэх юм байна
Муу энерги шингэсэн байшинд хүн орохгүй байх шүү
УИХ-д суусан тэнэг бөхчүүд амандаа орсноо л бурж явдаг ш дээ, нэг байран дээрээ хэд хэд хувирахыг нь яанаа ?!
erguu pik
Ха ха төрд шургалсан хулгайчид ганц хоёр алхам газар л попордог бус уу
Их л нүгэл шүгэлсэн газар орон сууц баригдах нь дээ орох хүн олдох боловуу монголчууд бас шижигч хүмүүсшүүдээ
Улсын зардлаар нурааж хогийг нь цэвэрлэсэн биз дээ, ядаж зардлаа буцааж төлүүлэх ёстой шүү.