Нийгмийн

Нийтийн тээврээр зорчих төлбөрийг НИТХ энэ сарын 25-нд хэлэлцэнэ

Нийтийн тээврээр зорчих төлбөрийг өдөрт 1000 төгрөгөөр тогтоохоор төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү шийдвэр албан ёсоор гараагүй бөгөөд нийслэлийн Засаг даргын саналаар НИТХ-аас шийдвэр гаргах юм. 

Тиймээс шийдвэр гартал иргэд 500 төгрөгөөр зорчино. Мөн 30 минутын дотор дамжин суухад хөнгөлөлт эдлэх нөхцөл хэвээр үргэлжлэх юм.

Түүнчлэн энэ сарын 25-нд болох НИТХ-аар нийтийн тээврээр зорчих үнэ болон дамжин суух нөхцөлийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

7 xonog xuleex yum bna l daa. Irged 500-aar yadag gazraa 4 damjaad 2000-aar yavax yum bna

Холбоотой мэдээ

Back to top button