Нийгмийн
АНУ дахь үлэг гүрвэлийн олдворуудыг удахгүй тээвэрлэж авчирна

АНУ-ын Засгийн газар манай улсад 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгөөд байна.
Эдгээр олдворуудын дунд АНУ-ын жүжигчин Николас Кейжийн дуудлага худалдаанаас авч, хожим хүлээлгэн өгсөн “Tyrannosaurus Bataar” болон "Tyrannosauridae" бүлд хамаарах "Alioramus" үлэг гүрвэлийн яс зэрэг онцлох олдворууд багтаж байна.
Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу Монголын газар нутгаас олдсон үлэг гүрвэлийн олдвор нь Монгол Улсын соёлын өвд тооцогддог бөгөөд төрийн өмч юм.
Олдворыг монголоос гаралтай болох нь шүүхийн байгууллагаар тогтоогдвол Монгол Улсад хүлээлгэн өгөх эрх зүйн үндэслэл бүрддэг аж.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.