Нийгмийн

Сэлэнгэ аймгийн сургуулиудад "эко танхим" байгуулжээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ийн лаборатори 4-р сургууль, Алтанбулаг, Шаамар сумын сургуулиудад "Эко танхим" байгуулжээ.  

Тус сургуулиудад байгуулж байгаа эко танхим нь багш, сурагчийн ширээ сандал, номын шүүгээ, ханын самбар, олон үйлдэлт принтер, зөөврийн компьютер, 75 инчийн ухаалаг самбар, зургийн аппарат зэрэг цогц хэрэглэгдэхүүнтэйгээрээ онцлог аж. Энэхүү эко танхимыг Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд байгуулж байгаа юм.

Мөн дээрх хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ-аас хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III" төсөл, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд чухал ач холбогдол бүхий газруудын үр ашигт байдал, тогтвортой менежментийг сайжруулах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button