ЭДИЙН ЗАСАГ

"Хэрэглээний зээлийг хязгаарлаж, өрхүүдийг өрийн дарамтаас сэргийлнэ"

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны арванхоёрдугаар сарын эцэст 27.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 505.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн.

Уг үзүүлэлт нь өмнөх оноос 5.1 их наяд төгрөгөөр буюу 23.1 хувь өссөн үзүүлэлт болжээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 57.0 хувь нь иргэд, 41.9 хувь нь хувийн байгууллага, 0.4 хувь нь төрийн байгууллага, 0.7 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад сегмент эзэлсэн байна. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 87.9 хувийг эзэлж байгаа аж.

Тэгвэл хэрэглээний зээл өссөн асуудлаар Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Монголбанкны хувьд төсвийн тэлэлтэд болгоомжтой хандаж байгаа. 2023 оны хувьд хэрэглээний зээлийн өсөлт нэмэгдэх хандлага ажиглагдсан. Хадгаламж барьцаалсан болон хэрэглээний зээл өсөж байна. Жилийн дүнгээр 31.3 хувийн өсөлттэй гарч ирсэн. Үүнийг дагаад импортын бүтэц дотор удаан хэрэглэгдэх цахилгаан бараа, ахуйн хэрэгсэл, автомашин зэрэг хэрэглээний шинжтэй зээлүүд нэмэгдэж байгаа. Хэрэглээний зээлийн хүсэлт  энэ чигээрээ үргэлжилбэл хэрэглээний өсөлтийг бий болгох, өрийн дарамт болон буцаад төлбөрийн тэнцэлд нөлөөлөх тул болгоомжлол их байна.

2024 оны бодлогын чиглэлд хэрэглээний зээлийн өсөлтийг тодорхой түвшинд хязгаарлах болсон. Учир нь өрхийн хэрэглээний зээлийн өрийн дарамт үүсэх эрсдэлийг бууруулах алхам гэж үзсэн. Мөн импортын өсөлтийг сааруулах бодлогын арга хэмжээ авч байгаа.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэтгэврийн зээл дээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэсэн бодлогын тохиргоог хийсэн. Ер нь бол амьжиргааны баталгаажих доод түвшнээс доош орлоготой байгаа, түүнээс хэтэрч байгаа  тэтгэврийн зээл дээр эрсдэлийн жин нь илүү өндөр байх бодлогын тохиргоог хийж эхэлсэн. Бусад хэрэглээний зээлүүд, цалин, тэтгэвэр барьцаалсан зээлүүдэд эрсдэлийн чиглэлээр бодлогын арга хэмжээ авахгүй юм байна.

Үүнийг Монголбанкны зүгээс хэрэглээний зээлүүдийг хязгаарлачихвал банкнууд бизнесийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа зээлдэгчид рүү чиглэнэ. Энэ нь ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийн хүртээмж нь ажлын байр, цалин, орлогоор дамжих бололцоо үүснэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

зөв шүү

Зочин
Зочин

Зөв шүү. Зайлшгүй шаардлагагүй зүйлийг лизингээр аваад өөртөө төвөг дарамт учруулж байна

ЗочzochinинZochin Зочин
ЗочzochinинZochin Зочин

Бүгд л тэгэж ярьдаг дөө яригдаагүй юм биш л бна чи хэдүүлээ юм гаргаад Өгий ченж бна залгаарай

Эмчиргэниргэн
Эмчиргэниргэн

Ломбордын хүү 5 эсвэл 8 бна.хүү өндөр болхоор хэцүү бна.яагаад банкууд ажил хийж орлоготой банкаар өдрийн орлого ороод байгаа хүнд зээл гаргахгүй дээр нь үл хөдлөх барьцаалж олгоно гэх юм.арайл дэндүү бичиг баримт шаардах юм.гэтэл хөрөнгө хадгалуулах тэрний хүүгээс 1хувь татвар авч бна.энэ зөв бодлого мөн үү?
Тэтгэвэриййн зээлээс 1.6 хувь татаж бна.өөрийнхөө юмыг хадгалуулах хүү төлж бна.харин эсрэгээрээ урамшуулал өгмөөр юм.монгол банк бодлогоо зөв явуулж банкууд зээлээ чөлөөтэй өгмөөр бна.орлого олж бгаа үед.

Зочин
Зочин

Буруу л тогтолцоог явуулаад бна даа. Өртэй байлаа гээд өөрсдөө л төлнө шүү дээ. Монгол банк төлөх үү үгүй шүү дээ. Хэн авах ёстой нь аваг лдээ харин тэтгэврийн зээлийг. 24 сар болгоод нас заачихвал болох юм шиг. Жич: 75 наснаас дээш бол зээлийн хэмжээг багаар ч юмуу гэх мэт зохицуулалт хийгээд явж болмоор л санагдана. Монгол банк гэхээр л ахмадуудыг зээлээр боож хааж эрхийг нь хасаж болохгүй байхаа. Бүх банкаа тэтгэврийн зээлийг нь 24 сар болгоод дотор нь зохицуулалт хийж баймаар

Зочин
Зочин

Зээл авах гэдэг хувь хүний сонголт байдаг

Бухимдсан иргэн
Бухимдсан иргэн

Төр засаг гэж байгаа бол өндөр хүүтэй зээл өгч
ломбард шиг иргэдийг шулж байгаа ББСБ-даа цөөлөөчээ , Залуучуудад аплeйкeшны зээл өгч амьдралыг нь сүйтгэж байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button