Нийгэм мэдээ

Хятад эзэнтэй "Нормаунт" ХХК цалингаа хоёр сар өгөөгүй тул ажилчид нь ажил хаяжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн туслан гүйцэтгэгч болох БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Нормаунт" ХХК нь ажилчдынхаа арваннэг, арванхоёрдугаар сарын болон дөрөвдүгээр улирлын нэмэлт урамшуулал цалинг олгоогүй байна. Энэ асуудлаар тус компанийн ажилчид мэдээлж, жагсаал хийгээд байна.

Энэ талаар бид "Нормаунт" ХХК-ийн ажилчидтай холбогдож, үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.

"Нормаунт" ХХК-ийн ажилтан: Өнгөрсөн оны арваннэг, арванхоёрдугаар сард шатахуун тасалдах үеэр зарим ажилчдыг 60 хувиар цалинжуулж, гүйцэтгэл давуулсан байхад нэмэлт урамшуулал олгоогүй юм. Уурхайн ажилчдын хувьд ажиллах нөхцөл хүнд, байгалийн ямар ч цаг ууртай нөхцөлд бид үргэлж ажиллаж байдаг. Гэтэл бидний хөдөлмөрийг үнэгүйдүүлж, цалин, урамшууллаа олгохгүй байгааг нь эсэргүүцэж, тайван жагсаал хийж байна. Сум орон нутгийнхаа засаг захиргаанд жагсаалын зөвшөөрөл хүссэн бичиг илгээсэн. Хэрэв хүсэлтийн дагуу зөвшөөрөл олговол жагсаалаа цааш нь үргэлжлүүлнэ. Бид ардаа амьдралтай хүмүүс. Авдаг нэмэлт урамшууллаа авах хүртлээ тэмцэнэ гэлээ.

Тодруулбал, Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард манай улс шатахууны хомстолд орсон. Үүнтэй холбоотойгоор тус компани ажлын гүйцэтгэл муу гэх шалтгаанаар ажилчдынхаа нэмэлт урамшуулал цалин болон зарим ажилчдаа 60 хувийн цалинтай ажиллуулжээ. Ийнхүү хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхийн тулд тус компанийн ажилчид тайван жагсаж, эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм. Хэрэв тодорхой арга хэмжээ авахгүй бол цаашлаад дараа дараагийн эсэргүүцлийн хэлбэр рүү шилжих юм байна.

"Нормаунт" компанитай холбоотой мэдээллийг шалгахад

Shilen.gov.mn сайт дээрх тус компанийн мэдээлэл

Тус компанийн хувь эзэмшигч нь Бүгд найрамдах Сингапур улсын Стар Баннер Интернэйшнл Пти Лтд компани юм байна.

2020 оны гуравдугаар сард хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, зуучлал, засвар үйлчилгээ, мэдээлэл, зөвлөгөө өгөх болон гэрээт уул уурхайн үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулагджээ. Мөн "Нормаунт" компани нь БНХАУ-ын Ардын армийн зэвсгийн нөөцийг бүрдүүлэгч “China north industries Co., Ltd” буюу “Норинко" группын охин компани юм. Одоогоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Таван толгой нүүрсний уурхайн Цанхийн зүүн бүсэд нүүрс олборлолт, хөрс хуулалт, тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэдэг байна.

Мөн дурдахад 2022, 2023 онд "Нормаунт" ХХК-ийн ажилчдын хоолноос удаа дараа өт гарч ирж байжээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 24, 2024 15:46

Хогийн хятдуудын компани

Зочин
Зочин
1 сар 24, 2024 15:47

Монголчууд нь газар нутаг дээрээ боол шиг зүтгээд хятдууд нь эзэн сууцан. Бүүр давраацанн

Зочин
Зочин
1 сар 25, 2024 18:09

Хөөж явуулаач,Хятадын боол болсон нь үнэн юм байна.

Монгол
Монгол
1 сар 26, 2024 08:27

Хахуульчидаас болож! бид амьд явах эрэхгүй, амьдрах нөхцөлгүй, гишгэх газаргүй болож тэдниййг хамга�##�даг хууль хүчнийхний дарамтанд яадарч байна даа!

Холбоотой мэдээ

Back to top button