Нийгмийн

"Автобусны чиглэлийн шинэчлэлийг ТЦА хийгээгүй, дэмжлэг үзүүлж ажилласан"

Нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлийг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөж байна. Цахим орчинд “Мэргэжлийн хүмүүс оролцоогүй, Тээврийн цагдаагийн алба нийтийн тээврийн маршрутыг гаргасан” гэдэг агуулгаар ихээхэн шүүмжлэл өрнөсөн явдлыг Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаатай ярилцах үеэрээ тодруулан асуусан юм.

Тэрбээр "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, ТЦА, Нийслэлийн замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Манай нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтарч байгаа. Гэхдээ дээрх байгууллагуудтай хамтарсан гэхээс илүү бидний төлөвлөлтөд дэмжлэг үзүүлж байгаа гэх нь зүй. ТЦА, Замын хөдөлгөөний удирдлагын төв бидэнд нэгдүгээр эгнээг чөлөөлөх, автобусыг тус эгнээгээр түргэн шуурхай хуваарийн дагуу явуулах зэрэгт дэмжлэгтэй байгаа. Яг хамтарч хийсэн ажил бус дэмжлэг үзүүлж байгаа хэрэг л дээ. Учир нь Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос гарсан зөвлөмжийн дагуу нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтарч манай үйл ажиллагааг дэмжиж байгаа" гэлээ.

Нийтийн тээврийн чиглэлийг шинэчилсэнтэй холбогдуулан хийсэн Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаагийн бүтэн ярилцлагыг ЭНД дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button