АН-ынхан гишүүнийхээ хоббиг хуульчлах хүртлээ хийцгүйрэв

УИХ-ын 2023 оны намрын чуулган завсарлаж, саарал ордон эл хульд автав. Сонгуулийн уур амьсгал эхэлсэн тул УИХ-ын гишүүд томгосон тойргоо эргэх гээд хөдөөгүүр яваа билээ. Харин Ардчилсан намынхан мэр сэр үзэгдэж, хэвлэлийн хурал хийв.
Тодруулбал, өчигдөр /2023.11.22/ УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ц.Туваан нар мэдээлэл хийсэн.
Энэ үеэрээ тэд, "Морины соёлоо Өвөр монголчуудад алдаж байна. Цаг агаар дулаарахад морин уралдаан зохион байгуулъя. Засгийн газраас тогтоол гаргаж, өвөл, хаврын морин уралдааныг хориглосон. "Гадаа агаарын температур + болсон нөхцөлд морин уралдаан зохион байгуулах" заалт хуулийн төсөлд нэмэх саналтай байна" хэмээцгээсэн.
Ингээд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихаа мэдэгдэв.
АН-ынхан Төрийн ордонд нэгнийхээ хоббиг ярих хүртлээ хийцгүйрчээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан бол хурдан морины хоббитой нэгэн гэдгийг олон нийт мэднэ. Тэрбээр энэ асуудлын талаар өмнө нь 2023 оны гуравдугаар сарын УИХ-ын чуулганы индэр дээрээс сөхөж байсан. Тухай үед "Хаврын хурдан морины уралдааныг шууд хорих нь буруу байгаа юм. Шууд хорьсноос болж нууцаар эмчгүй цагдаагүй газар хийж байгаа нь бүр олон эрсдэлийг дагуулдаг" хэмээж байсан билээ.
Тэд ярих хөндөх эрхтэй. Гэхдээ цаг үеэ арай мэдэрсэнгүй. Одоо идэр гурван есийн хүйтэн ч дуусаагүй байна. Хөдөө орон нутагт, ялангуяа зүүн аймгуудаар өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, зуд турханаас өндийж чадаагүй хатуухан үе шүү дээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улс төрч ухаантай юмсан бол улс төрөө л ярь, хурдан морь нтр рүү битгий хутга лдаж ороорой. Түмэн олны хоббигоор улс төр хийдэг Миеэгийн үе хэдийнээ өнгөрөөд байгааг мэдэрдэггүй юмуу ?!
Уяачид улс төржихийн хор холбогдлыг 10 жил амссан, сүүлийн 5 жил улс төрөөс ангид аятайхан байлаа, ахин улс төрчтэй орооцолдохгүй гэж хот хөдөөгүй л ярьцгаа ж байгаа шүү !
Арай л хоёр юм аа
Ха ха иймэрхүү новшнууд яаж яваад гишүүн болчихвоо.
Хөлдүү газар хүйтэн цагт өөрсдөө ур�##�д.дахиад