УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Доржхандыг албадан ирүүлсэн ч, "Өмгөөлөгчөө солих" тактикаар дахин хойшлов

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг 2019-2020 онд ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЕТГ-ын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан.

Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.


Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал /2024.01.19/ СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хоёр дахь удаагаа хойшилсон.Хойшилсон эхний шалтгаан нь “Гэрчийг ирүүлэх өмгөөлөгчийн хүсэлт”. Хоёр дахь нь “ирээгүй гэрч буюу Д.Доржхандыг албадан ирүүлэх” гэсэн шийдвэр гарч байв.

Өчигдөр /2024.02.05/ шүүх хурал гурав дахиа болсон. Албадан ирүүлэх гэрч Д.Доржханд ирсэн ч, шүүгдэгч нарын өмгөөлөгчөө солих хүсэлтээр дахин хойшилсон юм.

Албадан ирүүлэх гэрч нь ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд.

Тэрбээр “Авилга өгч байхыг нь би харсан” хэмээн мэдүүлсэн гэх мэдээлэл бий.

Тэдний авлигын хэргийг харсан гэх Д.Доржханд гэж хэн бэ.

Тэрбээр, Б.Энх-Амгаланг ЗТХ-ийн сайд болох үес тус яамагд газрын даргаар ажилласан нэгэн аж. 2019 оны есдүгээр сарын 9-10 нд шилжих шөнө баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан. Автозамын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгагдсан. Мөн 2022 онд автозамын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгуулагсдын дунд ч бий.

Тэр хуулийн байгууллагад шалгуулж сурсан нэгэн.


З.Энхболдын тухайд 2023.12.27-нд шүүхээс гарч ирэхдээ “Б.Энх-Амгалан сайдын хувийн компаниар улсын барих ёстой байсан замыг бариулсан тухай тушаалын тухай л шүүх хурал болж байна. Би яаж яваад энэ тушаалтай холбогдсоныг мэдэхгүй байна. Б.Энх-Амгалан сайдын хувийн компаниар улсын барих ёстой байсан замыг бариулсан тухай тушаалын тухай л шүүх хурал болж байна. Би яаж яваад энэ тушаалтай холбогдсоныг мэдэхгүй байна. 1-р сарын 18-нд хэрэгсэхгүй болоод буцчихна” хэмээн ярьсан байдаг.

Нэгдүгээрт, тэр өөртөө асар итгэлтэй ярьж байгаа нь хуулийн хамгаалалттай холбоотой. Түүний эхнэр Т.Бат-Өлзий ОХУ-д хуулийн чиглэлээр суралцаж төгссөн, “Эрхүүгийн фракц”-ийнх гэгддэг. Саяхныг хүртэл ХЗДХ-ийн яаманд ажиллаж байгаад УДШ-д очсон гэх мэдээлэл бий. Тэрбээр БЗС-гаас нийт 34000 ам.долларын зээл авч АНУ-ын Денверийн их сургуульд эрх зүйч мэргэжлээр магистрын сургалтанд суралцаж, зээлээ тэглүүлсэн. Тухайн үедээ ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан аж.

Хоёрдугаарт, З.Энхболд хятад гэх агуулгаар ам нээсэн нь хятадыг үзэн ядах нийгмийн уур амьсгал дээр тоглолт хийж буй хэлбэр гэж харагдана. Тэрнээс биш “Страто” ХХК болон түүний бүх бизнесийн холболтууд хятадтай холбогддог гэгддэг. Саяхныг хүртэл

Ерөнхийчлөн дүгнэвэл, З.Энхболд асар сайн хуулийн хамгаалалттай гэдгээрээ бардаж байгаа бол Б.Энх-Амгалан намтайгаа “нэр дэвших мандат авахгүй” гэдэг байдлаар тохирсон гэх.

Тэгэхээр аль хэдийн тохирчихсон, тодорхой болчихсон хэрэгт өмгөөлөгч “Д.Доржхандыг гэрчээр дуудъя, албадан авч ирүүлье” гэхчлэн тактик гаргаж байгаа хэлбэр төдий гэж хардаж болох юм.


Хэргийн тухайд: Б.Энх-Амгаланг ЗТХ-ийн сайд байхдаа 2019 оны тавдугаар сарын 3 /2019.05.03/-нд “Авто замын ангилал шилжүүлэх тухай” 134 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Улсын чанартай авто зам” статустай болгож шийдвэрлэжээ. Харин 2019 оны долдугаар сарын 1-ний өдөр “Улсын чанартай авто замыг эзэмшүүлэх тухай” 227 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын хамаарал бүхий “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. “Их дэлгэмэл ингүүн” компани нь “Страто” ХХК-ийн “Эрдэнэс тавантолгой” ХК-иас худалдаж авсан нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сум руу зөөдөг компани аж. Өөрөөр хэлбэл, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-амгалан Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Улсын чанартай авто зам” болгож, улмаар “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэх тушаал гаргахад тухай үеийн ЕТГ-ын дарга З.Энхболд нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзэж буй гэх мэдээлэл цацагдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-24 16:09

Бэлтрэг их бардам дээрэнгүй байдагсан, энэ зураг дээр нэг л хурнигардуухан харагдаж байх чив.

Зочин
Зочин
2024-01-24 17:11

Хэрэг хуучирахгүй гэж өлөн хулгайчууд өнөөдөр чадаж байгаа боловч удахгүй дээ

Зочин
Зочин
2024-01-24 17:11

Бэлтрэг Оросуудад буюу Дерипаска- ийн "Хар ах дүүс" мафиозид нээнтэглүүлсэн өчүүхэн амьтан. Тэгээд л шууд Женкогийн дуулгавартай гөлөг болсон

Зочин
Зочин
2024-02-06 09:03

Олон эрчүүдийн өвөр дамжсан ямарч мэдлэг боловсролгүй маш их шун�##�тай олон жил авилга авсан б�##�ай хүүхэн байдаг. Автозамын бүх компани мэднэ шүү.

Зочин
Зочин
2024-02-06 11:43

шууд нөлөөлсөн л юм байна ш дээ шууд ял сонсгооч юунд нь айгаад барьца�##�агдаад байгаа шүүх вэ

Зочин
Зочин
2024-02-06 12:42

Darvaan har bas hahuul avsan yum u

Зочин
Зочин
2024-02-08 23:15

Доржханд гэж нэртэй авилг�##�чин авгай шоронд ороогүй юмуу. ГАЙХАЛТАЙ

Холбоотой мэдээ

Back to top button