60 тонн газ ачиж явсан "Дашваанжил" компани: Мэдээлэл өгөх боломжгүй

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдсон харамсалтай хэрэг гарсан.
Ослын улмаас ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүсч, ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан тул Е-Мартын худалдааны төвийн зүүн урд уулзвар, Баянмонгол хорооллын урд зам, Дүнжингарав худалдааны төвийн урд зам, Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас урагш замын хөдөлгөөнд хязгаарлалт хийгээд байв.
Тэгвэл 60 тонн газ ачиж явсан "Дашваанжил газ" компаниас тодруулга мэдээлэл авлаа.
-Танай компанийн газ ачиж явсан машин осолдсон уу?
-Мэдээлэл өгөх боломжгүй.
Жолоочийн биеийн байдал хэвийн бөгөөд шатаж буй машинаа харан яах учраа олохгүй тэвдэж байна хэмээн иргэд мэдээлэл ирүүлсэн. Ингэхдээ, Буруу талаас нь машин орж ирж газын цоргыг мөргөж гал гарах үндэс болсон гэх албан бус мэдээлэл байна. Дашваанжил компанийн уг тээвэр Замын-Үүдийн чиглэлд явж байжээ.
Уг ослын талаарх нэгдсэн мэдээллийг доорх "НЭГ ДОРООС" агуулгаас уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотын дарга Нямбаатар хариуцлагаа үүрээд Огцорох хэрэгтэй,,
Энд нямбаарарын огцрох ямар хамаатай юм
Яагаад тэр компани мэдээлэл өгөх боломжгүй гэж томроод байгаа юм
Эргүүнүүд огцор гэж орилоод яахав хүнии �##�тан амь эрсдээд байна санд�##� сууд�##� л бодогдоод байна уу м�##�ууд аа
Газ дэлбэрсэн " тохиолдол лав гарлаа Дашваанжил хариуцлага хүлээдэггүй юм уу
Жолоочид ямар буруу байхав дэ. 60 тонн тэсэрч дэлбэрэх аюултай хий ачиж яваа машинаа адаглаад хотоос гарт�##� нь хамга�##�аад жижиг тэрэг өмнө хойно нь явж зам чөлөөлүүлж болох л байсан. Байгуулгын буруу.
Стандарт аюулгүй ажиллагаандаа хян�##�т байдаггүй нь харагдаж байна. Тэр жижиг тэрэгний жолооч яасан арчаагүй тэвчээргүй жолооч вэ. Тэр г�##�тиргаатай, мөстсөн зам дээр эргэж ядаж байгаа том оврын машиныг харсаар байж ирж мөргөдөг.