Судалгаа: Сургуульд өнгөрүүлсэн жил бүр дундаж наслалтыг уртасгадаг

Сургууль эсвэл их сургуульд суралцаж өнгөрүүлсэн жил бүрээр наслалт уртасдаг болохыг Норвегийн Шинжлэх Ухаан Технологийн их сургууль болон Сиэтл дэх Вашингтоны их сургуулийн эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Харин сургуульд явахгүй байх нь тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэхтэй адил дундаж наслалтыг бууруулдаг гэж тус судалгаа дүгнэсэн байна.
“The Lancet” эрүүл мэндийн сэтгүүлд мягмар гарагт /2024.01.23/ нийтлэгдсэн тус эрдэм шинжилгээний ажил нь урт наслалтыг боловсролтой холбосон анхны судалгаа аж.
Судлаачид Их Британи, АНУ зэрэг хөгжсөн орнууд мөн БНХАУ, Бразил гэх мэт хөгжиж буй орнуудаас цуглуулсан тоо баримтад дүн шинжилгээ хийсний үр дүнд бүтэн цагаар боловсрол эзэмшсэн жил бүрд нас барах эрсдэл 2 хувиар буурч байгааг тогтоожээ.
Бага, дунд болон дээд боловсрол эзэмших нь насан туршдаа эрүүл хооллохтой тэнцэхүйц нөлөөтэй байдаг. Аж боловсрол эзэмшээгүй хүмүүстэй харьцуулахад бага, дунд болон дээд боловсрол эзэмшсэн хүмүүсийн нас барах эрсдэл 34 хувиар буурсан байна.
Харин сургуульд огт сураагүй байх нь 10 жилийн турш өдөр бүр 10 тамхи татсантай тэнцэхүйц муу нөлөөтэй байсан юм. Боловсрол нь дундаж наслалттай холбоотой байдаг гэдгийг судлаачид эртнээс мэддэг байсан. Гэхдээ энэ шинэ эрдэм шинжилгээний ажил нь боловсрол эзэмших дундаж наслалтыг хэр хэмжээгээр нэмдэг болохыг харуулсан анхны судалгаа юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эх сурв�##�жаа хавсаргаачээ.