Ярилцлага

Э.Тодгэрэл: Эмэгтэй хүн нэг шийдэхээрээ эргэж буцдаггүй юм билээ

Улсын Драмын Эрдмийн театрын тайзаар хүмүүжиж кино урлаг руу хөл тавьсан тэрбээр тайз, дэлгэцийн олон арван уран бүтээлд дүрээ мөнхлөн, авьяас чадвараараа түмэнд гайхагддаг нэгэн юм. "Драм 3" хамтлагаар овоглож явсан жүжигчин Э.Тодгэрэл өнгөрсөн онд анхны хүүхдээ өлгийдөн авч, аав болсон билээ. Бид түүнтэй ярилцлаа.

-Одоо ч театраа их санадаг, буцаж орохыг хүсдэг-а бидэнд хүүхэд насныхаа тухай яривал?

-Ярилцлагын эхэнд таны хүүхэд насыг асуумаар санагдлаа?

-Багаасаа урлагийн мэдрэмжтэй, авьяастай хүүхэд байсан. Дуу, хөгжим сонсоод, шууд бүжиглэчихдэг. Эвсэлтэй, хэвлүүхэн хүүхэд байсан гэж ах дүү хамаатан садан маань хэлдэг.Цэцэрлэгээсээ эхлээд л олон арван тэмцээн уралдаанд орсон. Сургуулийн тэмцээн уралдаанд орох үед багш нар “Тодгэрэлийн тайлан тоглолт боллоо” гэдэг байв.

Ер нь маш их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Дуулна, бүжиглэнэ. Хүн элэглэнэ,хар багын л адтай хүүхэд байсан. Бөхөөс Ж.Мөнхбат, улстөрчдөөс Н.Багабанди гээд хүмүүсийг дуурайдаг хүүхэд байлаа.

-Тэгэхээр багаасаа л өгөгдөлтэй хүүхэд байжээ. Хэрвээ жүжигчин болоогүй бол та ямар мэргэжилтэй эзэмших байв?

-Хуульч юм уу, түүх судлаач болно гэж боддог байсан.Урлаг судлаач ч юм уу. Ер нь би жүжигчин болохгүй байсан ч соёл урлагтайгаа ойр байхыг хүсэх байв. Гэхдээ яалт ч үгүй зүрх сэтгэлийнхээ гүн дэх хүслээ дагаад, жүжигчин болчихсон.

-Таны урлагийн эхлэл УДЭТ-аас үүдэлтэй. Хэдэн онд анх театрын жүжигчин болсон бэ?

-2012 онд "Сити" их сургуулийг төгссөн. 2013 онд УДЭТ-т театр студийн дагалдан жүжигчнээр ороод, хоёр жилийн дараа У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Меркуциогийн дүрээр театртаа жинхлэгдэж, албан ёсны жүжигчин болж байлаа.

-Ямар шалтгаанаар театрын тайзыг орхисон бэ, одоо буцаж ажиллахыг хүсдэг үү?

-УДЭТ-т үндэсний болон сонгодог олон арван жүжигт гол болон туслах дүрийг бүтээсэн. Б.Баатар, Б.Мөнхдорж, Н.Наранбаатар, Ч.Түвшин, Ч.Найдандорж  найруулагч, жүжигчдийн гараар өсөж, их зүйлийг сураад, 2019 онд театраас ажил, амьдралын асуудлаас болж гарсан.

Одоо театраа их санадаг, буцаж орохыг их хүсдэг. Миний анхны гараа тэндээс эхлэлтэй шүү дээ. Тиймдээ ч театрын тайзандаа их хайртай.

-Та театраас гараад дэлгэцийн уран бүтээлд маш олон дүр бүтээсэн. Тайзны болон дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээхэд хэр их ялгаа байдаг вэ?

-А, Я үсэг шиг асар их ялгаатай. Тайз ч байсан, дэлгэц ч байсан нэг л суурьтай.

Гэхдээ тайз жүжигчин хүнээс асар их далайц шаарддаг.Чанга тод яриа, гүйцэтгэл сайтай үйл хөдлөл гээд маш их чадварыг цогц агуулсан байхыг шаарддаг. 750 хүний үзэгчтэй, 28 эгнээ суудалтай, гурван давхар бельтажтай том театрт хамгийн хойно сууж байгаа хүнд ямар ч чанга яригчгүйгээр өөрийнхөө дуу хоолойг сонсгож, дүрээ мэдрүүлнэ гэдэг бол жүжигчний ур чадвар шаардсан ажил.

Харин дэлгэцийн уран бүтээл камерын хальсанд бууж, дуранд нь амьдрах явдал шиг санагддаг. Илүү амьдралтай ойр гэмээр юм уу, тайз бол техник, хэл яриа гээд илүү далайцтай байж, олонд ихээр хүрдэг.Энэ байдлаараа л ялгаатай.Миний хувьд олон жил театрын тайзанд хүмүүжсэн хүн дэлгэцийн уран бүтээлд хэтрүүлэгтэй тоглочих гээд байдаг талтай. Илүү далайцтай жүжиглэж, илүү тод чанга ярьж, нүд харц мимикүүд хэтэрчих гээд байдаг.

Бодит амьдралын үнэнээс заримдаа жаахан холдчих гээд байгаагаа ч анзаарна. Тиймээс алхам тутамдаа суралцаад л явна. Энэ жүжигчний мэргэжил чинь ерөөсөө сурч дуусдаггүй. Үргэлж л шинийг сурч, эрж, хайж байдаг.

-Одоо байгаа Тодоогоос өөр хүнийг гаргаж ирсэн, таны хамгийн хайртай дүр гэвэл?

-Театрын үндсэн ажилтан болгосон дүр маань намайг анх маш их сорьсон. Өөрөөсөө өөр болох шаардлагатай тулгарсан. Бас УГЗ Ч.Найдандорж найруулагчийн “Чөлөөт хос” гэсэн хоёр хүний мюзикл, комеди жүжиг. Энэ хоёр дүр дээр надаас өөр хүн гарч ирсэн байх.

Гэхдээ миний бүтээж байгаа дүр бүхэн ихэвчлэн надаас асар хол. Жишээ нь, "Хийморь" УСК-ны бадарчингийн дүр нь нэг цаг үеийн соёлыг харуулдаг. Тийм учраас би бадарчныг судалж, тэрэнд уусах хэрэгтэй болсон. Ямар дүрийг хүнд хүргэмээр байна, түүнийхээ ертөнцийг бүтээх хэрэгтэй гэж боддог.

Би бүтээсэн бүх дүрдээ хайртай ч Меркуциогийн дүрдээ илүү хайртай. Театрын алтан тайзны хүн болох тасалбар маань тэр дүр байсан юм шүү дээ.

-Эмэгтэй хүн нэг шийдэхээрээ эргэж буцдаггүй юм билээ-

Оны өмнө “Эхнэрийн заавраар нэвтрүүлгийн” үеэр эхнэртээ гэрлэх санал тавьсан. Олон түмэн маш өндрөөр сайхан хүлээж авсан шүү дээ одоо энэ талаар илүү ярилцъя.

-"Эхнэрийн заавар"-аар нэвтрүүлэгт оролцох үеэр яагаад гэрлэх санал тавихаар болсон бэ?

-Эмэгтэй хүн бүрд ядам хуруундаа бөгж зүүх нь хамгийн нандин санагддаг байх. Тийм болохоор гэрлэх саналыг маш гоё, гэнэтийн тавих ёстой гэж бодсон. Кино театрт аль эсвэл гадуур явж байгаад, гэнэт дуудах гэх мэтээр зөндөө саналууд байсан. Урлагийн хүн болоод ч тэр юм уу. Юмсыг маш их хийсвэрлэн бодож, төсөөлнө. Тэгсэн бид хоёрт NTV телевизээс нэвтрүүлэгт орох санал ирсэн. "Хамтдаа дурсамж бүтээе" гэсэн бодолтойгоор нэвтрүүлэгт орохоор болоод, тэр үед “За энэ нэвтрүүлгийн үеэр гэрлэх саналаа тавья” гэж шийдсэн.

Тэгээд нэвтрүүлгийн багийнхантай холбогдоод, хамтдаа хуйвалдаад, хоолоо хийж байх үедээ битүүхэн догдлоод, хоол руугаа сайн анхаарч чадаагүй ээ. Хурдхан л эхнэртээ бөгж өгөх гээд яараад, их догдолж байсан.

-Яг тэр үеийнхээ мэдрэмжийг хуваалцвал?

-Цагаа тулсан чинь хоолой дээр юм тээглээд, зангирчихсан. Хамгийн хайртай хүндээ тэр болгон "Баярлалаа", "Хайртай шүү", "Уучлаарай" гэж хэлдэггүй юм билээ. Эхнэрээ хараад, сэтгэл хөдлөөд, уйлчих гээд байсан. Бид нэгэндээ сайхан үгийг дандаа хэлж байх хэрэгтэй юм билээ.

-Тэгэхээр одоо илүү нандинаар хуримаа төлөвлөх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Эмэгтэй хүн үзэж өссөн хүүхэлдэйн кинон дээрх амьдралыг хүсдэг. Тэгэхээр эхнэртээ гүнж шиг хурим хийж өгөхөөр бодоод л байна.

-Та их нээлттэй хүн байна. Амьдралд тулгардаг асуудлуудыг хэрхэн, яаж давдаг вэ?

-Би ер нь багын л нээлттэй зантай. Одоо ч хэвээрээ. Хэцүү байвал хэлчихдэг, доторхоо гаргачихдаг тийм хүн.Урлагийн хүмүүс уйлах, инээх нь их ойр.

Биеийн муу хөлсөөр дамждаг, сэтгэлийн муу нулимсаар гардаг гэдэг дээ. Спорт хүнийг их хатуужуулна. Бас тайвшруулдаг.Ямар нэгэн байдлаар өөртөө дасгалаа хийх цаг зав гаргадаг. Тэгж байж бие минь сэргэж, асуудлуудад ач холбогдол өгөх нь багасдаг.

Ер нь сүүлийн үед хүнд хайрлуулж, хүнийг хайрладаг болсноосоо хойш сайхан амьдрахын төлөө, хажуудах хүнээ юугаар ч дутаахгүй байх юм сан гэсэн сэтгэлээрээ амьдралд гарч ирдэг асуудлуудыг тэсэж, тэвчиж байгаа. /инээв/

-Таны сая хэлсэнчлэн хүнийг хайрлах, хүнд хайрлуулах мэдрэмж ямар байдаг вэ?

-Эмэгтэй хүн нэг шийдэхээрээ эргэж буцдаггүй юм билээ. Эхнэр маань өмнө нь Японд барилгын инженерээр ажилладаг байсан. Бид хоёр онлайнаар танилцаад, алсын зайнаас их удаа харьцсан. Тэгэхэд эхнэр маань надад итгээд намайг хайрлахаар ажлаа орхиод, "Энэ миний амьдрах хүн юм байна аа" гээд л шийдчихсэн. Тэр том шийдвэрийг гаргасан эмэгтэйг би насаараа хайрлахад багадна. Ерөөсөө л хайр гэдэг чинь асар их хүндлэл юм билээ.

-Аав болсон сэтгэгдэл?

-Оны өмнө хүүтэй болсон. Бүхэл бүтэн бяцхан ертөнц миний өмнө ирэхэд би хүчтэй, зоригтой байдаг юм байна лээ. Аав хүн хамгийн зоригтой байдаг, түүнийг юу ч зогсоохгүй гэдэг үгний утгыг ойлгосон. Бүх зүйл дүүрээд ирсэн юм шиг санагддаг юм билээ.

-Бүх зүйл дүүрэн юм шиг гэхээр танд өмнө нь юу дутуу байсан бэ?

-Би багадаа аавгүй өссөн. Өсвөр насанд дургиж явахад минь “Хөөе чи” гэж залах зүйл багахан дутуу байсан юм шиг санагддаг. Би яг аав болоод л ойлгосон “Аан ийм байдаг юм байна шүү дээ. Хүний аав байх ийм байдаг юм байна” гэж бодсон.

-Аав болоод, ойлгосон зүйлийнхээ талаар дэлгэрүүлбэл?

-Өнөөдөр манай нийгэмд гэр бүл салалт, хүүхэд өнчрөл элбэг байдаг. Би хувьдаа үүнд маш их эмзэглэдэг. Хүмүүс нэгэндээ хайртай байж, нэгнээ чин сэтгэлээсээ хайрладаг байгаасай гэж хамгийн ихээр их хүсдэг.

Аав болсны дараа үүрэг, хариуцлага нэмэгддэг юм билээ. Хариуцлагаа үүрэх, хүүхдээ өсгөж, зөв төлөвшилтэй хүн болгохыг үргэлж бодно. "Юугаар ч дутаахгүй юм шүү, үр минь" гэж цаг минут бүрд хариуцлагаа ухамсарладаг юм билээ. Би одоо хамгийн жаргалтай нойргүйдлийн үе дээрээ яваа.Энэ байдал маань хүртэл надад аз жаргал мэдрүүлж байна шүү дээ.

Хамгийн аз жаргалтайгаар нойргүйдэж байгаа тэрээр өнгөрсөн намар илгээлтийн эзэн болж, хөдөө нутагт мал хариулан, тариа будаа боловсруулж өмнө нь хийж байгаагүй зүйлсээ үзсэн гэж ярилаа.

-Бид өв соёлоосоо их алсарч байна-

-"Илгээлтийн эзэд" тэмцээнд түрүүлж, таван хошуу малын эзэн болсон. Та хөдөөтэй хэр ойр хүн бэ, сэтгэгдлээ хуваалцвал?

-Миний хувьд хөдөө нутгаас их хол өссөн хүн. Техник технологи өдөр ирэх тусам эрчимтэй хөгжихийн хэрээр энэ үед бид өв соёлоосоо алсарч байгаагаа мэдэрсэн. Хамгийн наад захын жишээ нь, дээл хувцсаа цэгцтэй өмсдөг, монгол гэрээ бариад хураачихдаг. Мал аж ахуй, үтрэм тариа будаа гээд нүүдэлчин соёлоосоо холдож болохгүй санагдсан. "Би хотынх, суурин иргэншилтэй" гэж болохгүй юм билээ. Биднийг тусгаар улс гэдгийг харуулдаг, ондоошуулдаг өв уламжлалаасаа улам алсарч, холдож байгаагаа мэдэрсэн.

Би байхгүй болбол миний хүү өв уламлалын талаар огт мэдэхгүй хүн болж өснө. Энэ байдал ихэдвэл бид үндэсний онцлогоо алдчихна. Тиймээс одооноос бид үр хойчдоо өвлүүлж үлдээх хэрэгтэй байна.Нэвтрүүлгийн зарим даалгавар дээр үнэхээр би өөрийгөө чадахгүй юм байна гэдгийг мэдэрсэн.

-Ямар даалгавар дээр "Чадахгүй юм байна" гэж бодсон бэ?

-Шагайгаар морь уралдуулах онооны даалгавар. Багадаа шагай тоглож өсөөгүй болохоор эв дүй муутай байсан. Миний морь гарааны зурхайгаас гараагүй байхад хүмүүс бариандаа орчихсон.

Хүүхдүүд өдөржин интернэтээр элдэв юм үзэхийн оронд сайхан шагай няслаад, морь уралдуулаад, алаг мэлхий өрөөд, тархиа амраагаад, таньж мэдэх хэрэгтэй юм байна гэж бодсон.

Бас заавал эмэгтэй хүн гэлтгүй. Бид ч бас аарц зүсээд ааруулаа хийчихдэг чадал, чадвартай байхад хэн ч надаас түүнийг салгахгүй шүү дээ. Ер нь энэ завшааныг ашиглаад, үндэсний бичиг, үндэсний дархлаагаа хувь хувьдаа хойч үедээ түгээн дэлгэрүүлье гэж уриалмаар байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
жавхаа
жавхаа
2024-01-25 10:37

...

Last edited 2 Сар Өмнө by Т. Нандин-Эрдэнэ
Зочин
Зочин
2024-01-25 11:28

мундаг жүжигчин шүү,амжилт хүсье ээ.

хүннү
хүннү
2024-01-25 21:18

Сайн жүжигчин. Тэр бадарчингийн дүрийг Тодоогоос өөр сайн гаргасан хүнийг би л лав хараагүй. Ёстой мундаг жүжгилсэн. Амжилт хүсэе. Би одоо 70 хүрч яваа хүн. Манай хуучцуул бол аугаа шүү дээ. Тэдний араас Амараа, Тодоо, Х-түцийн Одноо, драмын Баясг�##�ан, Баярмаа, Гэрэлсүх, Болд-Элдэнэ, Х. Баярмаа, пантастикын Аллтаншагай…гээд олон жүжигчид үзэгчид биднийгээ баясгаж байна. Ер нь драм т�##�ын жүжигчидийг илүүд үздэг. Тэд бу�####�ас ялгардаг.
Тодоодоо амжилт хүсэе, гэр бүлд нь аз жарг�##� хүсэе.

Зочин
Зочин
2024-01-26 02:50

Сэрэлтийн лам өвгөн гоё з�##�уужжээ

Зочин
Зочин
2024-01-26 09:51

Амжилт

tvi
tvi
2024-01-27 08:00

za

tvi
tvi
2024-01-27 08:03

zabaan.umnu n shvvdereeg nz zaluugaas n salgasan.genet odoo ene abgaid durlaj vzsen met.bas shvvderiin hajuugaar onlainaar hvvhentei taniltsaad gvigeed bj.nuguuh n shuud suuy geed l .balai um bish v

Холбоотой мэдээ

Back to top button