Эргэлтийн цэгийн тооцоололгүй замыг Б.Наранхүүгийн компани хөрөнгөөрөө барьжээ

2024.01.24-ний шөнө "Дашваанжил" ХХК-ийн газ тээвэрлэж явсан автомашин "Ниссан Патрол" маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас дэлбэрэлт болж, онцгой байдлын гурван алба хаагч амь эрсдэж, 60 айл орох оронгүй болж, 28 автомашин шатсан харамсалтай хэрэг гарсан.
Хохирлын асуудлаас гадна хариуцлагын асуудал зайлшгүй яригдах учиртай. Товчхондоо бол төлөвлөгдөөгүй хотын асуудал.
Ингэхийн тулд галын автомашин орох боломжийг хааж барилга барих ГАЗАР олгосон асуудал болон эргэлтийн цэгийг тооцоололгүй ЗАМ барьсан асуудлыг бид хөндөн хүргэж байна.
Эргэлтийн цэг нь тооцоололгүй замыг ЯМАР компани, ХЭДЭН ОНД барьж гүйцэтгэн ашиглалтад оруулж байв. Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан эсэх асуудлыг хөндье.
Тус авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлыг Б.Наранхүүгийн “Дүнжингарав” ХХК-аас захиалжээ.
Захиалгын дагуу “Танил санаа” ХХК 2012 онд зураг төслийг гүйцэтгэж өгсөн байна. Гүйцэтгэсэн зураг төсөлд 2012.02.18-нд магадлал хийгдэж, магадлалын ерөнхий дүгнэлтийг Газрын харилцаа геодези зураг, зүйн газар гаргасан аж.
Ингээд зураг төслийн ажил дууссаны дараа бүтээн байгуулалтын ажлын “Дүнжингарав роуд” ХХК 2012 онд гүйцэтгэсэн байна. Ингэхдээ хувийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулжээ.
Замыг захиалсан "Дүнжингарав" ХХК, барьж гүйцэтгэсэн "Дүнжингарав роуд" ХХК нь УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүгийнх юм.
"Танил санаа" ХХК-ийн хувь эзэмшигч, Гүйцэтгэх захирлаар Зоригтын Цэндмаа гэх нэр бүртгэлтэй байна.
Энэ тухай Дүнжингарав орчмын газрыг Б.Наранхүүд М.Энхболдын фракц ОЛГОЖ, эргэлтийн цэг тооцоололгүй замыг нь БАРИУЛЖЭЭ агуулгыг ЭНД дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наранхүү барьсан нь буруу юү, зураг хийсэн нь буруу юү
Бариулсан нь буруу шүү
Энэ бүлэглэлээс газраа буцааж авах хэрэгтэй, дандаа түгжирч байдаг дэндүү нарийхан зам, өргөн түгжрэл үүсхээргүй тооцоо суд�##�гаатай зам барих хэрэгтэй,
Энэ ёстой нүглиин бүлэглэл олонч жил нүглээ хииж л байна одоо зогсоовол яасаг юм бэ ард түмээн энэ хэдэд дарлуулаад �##�уулаад байх юмуу сэрцгээе
Сартайж дарвайсан их зантай бирд нүгэл чинь шун�##� чинь нүдээрээ гарнаа
ЭНЭ НАРАНХҮҮ ГЭДЭГ ХУЛГАЙЧ ГЯНДАН ОНЦГОЙГИЙН ШОРОНГИЙН НҮҮРИЙН БУЯНТАЙ ЛАЛАР ШҮҮ ЯВУУЛ НААДАХАА НАСААРАА ШОРОНД ЖАНГАА ШААГААД ХЭВТЖИЙ
Газрын наймаачид ийн хийсэн хууль бус үйлдлийн горыг иргэд амь нас,эд хөрөнгө орон суухаараа хохирлоо,60 айлын байр барих зардлыг энэ 2оор төлүүлэх хэрэхтэй
төсөвт тааруулаад барьцийм бна л даа