Нийгмийн

50 настай хятад иргэнийг сум алдаж бууджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 40 минутад Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Хогийн хонхор гэх газар “Бай буудаж байгаад сум алдаж хүн гэмтсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Уг дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад урьдчилсан байдлаар 36 настай, эрэгтэй “Э” нь гар буу оролдож байх үед нэг удаа буудлага үйлдэгдэн сум алдсан байна. Улмаар хамт байсан БНХАУ-ын иргэн 50 настай, эрэгтэй болон Монгол Улсын иргэн 37 настай, эрэгтэй нарын хөл хэсэгт гэмтэл учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд галт зэвсэг өмчилж, эзэмшиж байгаа иргэн Та мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу галт зэвсгийн гохыг байнга цоожилж, буунаас замгийг салгах, сумыг тусад нь түгжээтэй саванд хадгалах, бусдад шилжүүлэхгүй байх, галт зэвсэгтэй ямагт цэнэгтэй мэт харьцаж буудлага үйлдэхээс бусад үед цэнэглэхгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэг сумаар хоёр хүн оносон юм бна ш дээ, цаад хоёр нь давхарлаад хэвтэж бсан хэрэг үү ?

Холбоотой мэдээ

Back to top button